СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-21

Монголын Ардчилсан холбооноос С.Эрдэнэ, Д.Монголхүү нарт холбогдуулан ЦЕГ-т гомдолд гаргалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монголын Ардчилсан холбоо НҮТББ /МоАХ/ өнөөдөр С.Эрдэнэ, Л.Ганхөлөг, Д.Монголхүү нарын иргэдэд холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газарт гомдол гаргалаа.

МоАХ нь дээрх иргэд нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэх Монгол Улсын хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, МоАХ-ны гишүүд дэмжигчдийг залилж, хохирол учруулсан гэж гомдол гаргаж байгаа юм.

Тухайлбал, дээрх нэр бүхий иргэд нь МоАХ-ны туг далбааг ашиглаж, МоАХ-д огт хамааралгүй хуурамч фэйсбүүк, твиттер хаягуудыг нээж ашиглаж байна.

Мөн . Нэр бүхий иргэд нь энэ мэт хууль бус үйлдэл гаргасан үндэслэлээр Эрүүгийн, Зөрчлийн, Оюуны өмчийн болон Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж МоАХ-ны Хэрэг эрхлэх газраас ЦЕГ-т гомдол гаргаж байна.

Энэ талаар, МоАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатар “МоАХ бол Монгол Улсын бүртгэлтийн байгууллагад албан ёсны бүртгэлтэй, хүчинтэй тамга, тэмдэгтэй байгууллага. Гэтэл . Энэ үйлдэл дээр нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд гомдол гаргаж байна.

Эдгээр хүмүүс нь иргэдийг төөрөгдөлд оруулж, зориудаар улс төрийн намын үйл ажиллагаандаа МоАХ-г ашиглахын тулд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргаж байна. Иргэдээс мөнгө татаж байна. Түүгээрээ хууль бус бусармаг үйлдэл гаргалаа. Гомдлыг ЦЕГ хүлээн авлаа.

Цаашдаа МоАХ-ны тамга тэмдэг, нэр логог дураараа ашиглаж байгаа явдлыг таслан зогсоохгүй бол улс төрийн нам гэдэг байгууллага нь олон нийтийн байгууллагын гишүүдийг төөрөгдөлд оруулж, намынхаа үйл ажиллагаанд татан оролцуулж байгаа хэрэг гарч байна. Цаашдаа аль ч НҮТББ-д ийм явдал тохиолдох ёсгүй” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.39

Сосорбарам ч ёстой улаан барам юм даа.Эрдэнэ вангаасаа овоо жаахан хувь хүртэж дээ.Чингэс хааны дүрийг бүтээнэ гэж сарал ноосоо ургуулаад сэрүүн зүүдэлж баахан өвчигнөөд няслуулсан шиг юм болох вийдээ.муу урвагч.энэ бид 2ийн эх оронч гэж юу байхав нохой долоо.

эзэн Баялагын дулам
2 жилийн өмнө
64.119.24.209

Энэ арай дэнднээ Эрдэнэ бах одоо болимоор байна хуулийн байгуулга арай Эрдэнэ вангий төлд биш байлгүй дээ

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.81

Ээ нүдний 2 булай .../С.Эрдэнэ..Монголхүү/ больж үзээчээ...Албан тушаал...мөнгөний донтон гэлтэй...Ан хувьл..Одоо мАох бас уу....ккккк

Өлзий
2 жилийн өмнө
43.242.243.239

Сосорбарам Эрдэнээ эднүүсийн ард Элбэгдорж Манан турхирч байгаа гээ биздээ.Сосорбарамын үеэл дүү Мөнх эрдэнэ Монгол хүү Эрдэнийн хүүхэд Одбаяр нарыгаа эднүүс турхирч Төр улсын самрах Манан төлөвлөгөөг хэрэгжүүлж байнаа

Гишүүн байсан
2 жилийн өмнө
202.126.92.90

Шинээр МоАХ -ны тамга хийлгээд шүүхэд ханд.Аягүй бол ялна шүү. Монголхүү холбооны гишүүн биш юм бол Со-г eрөнхийлөгч болгочих хувилгаан шахуу учрыг дор нь олно

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.