СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-21

Х.Нямбаатарыг СХД-ийн МАН-ын хорооны даргаар улираан томилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны VIII бага хурал өчигдөр /2022.02.20/болж дүүргийн МАН-ын хорооны даргаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг улираан томилжээ.

Бага хурлын 260 гаруй төлөөлөгч хуралд оролцож, дүүргийн намын хороог 2017 оноос амжилттай удирдан, шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан амжилттай ажилласан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар намын хорооны даргаар улираан сонгож, Бага хурлын тогтоолоор баталлаа.

Мөн тус хурлаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын дэвшил, намын хорооны шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ

Ташрамд дурдахад, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо 2022 оныг “Бодлого, хөгжил-Сахилга хариуцлага”-ын жил болгон зарлаж, үйл ажиллагаа, арга хэмжээндээ тусган хэрэгжүүлэх ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.191.246

Даахгүй нохой булуу хураана гэж. Нэг хүн ямар олон албан тушаал хашдаг пм бэ. Гишүүн, сайд боксийн холбооны тэргүүн, дүүргийн намын хорооны дарга гээд ичдэггүй юм уу. Хагас хугасаас нь татгалзаач . авилгалын хорооны дарга ч билүү бас нэг сэтэртэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.