Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллаж төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх талаас судалж, бодит нөхцөл байдалтай танилцлаа.
Нийт 5 га талбайг эзэлж буй тус хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж байгаа бөгөөд 30 гаруй жилийн хугацаанд хог хаягдал нь хуримтлагджээ. Хөвсгөл нуураас эх авдаг ганц гол нь Эгийн гол.
Гэвч хогийн цэгийн одоогийн байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерээр хог хаягдал урсаж, Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулах нөхцөл болдог. Тиймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгараад буй юм.
Ташрамд дурдахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин , аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 23, 24-нд зохион байгуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
hatgaliihan yu hiij bna
засаг даргаа хал