Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийд өрнөх бүтээн байгуулалтын зарим ажлын зураг төсөл, газрын байршилтай танилцлаа.
Хөшигийн хөндийд баригдах Засгийн газрын нэгдсэн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууц барих, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зураг төсөл бэлэн болжээ. Тухайлбал, ИНЕГ-ын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон сүндэрлэх юм байна.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах хотыг тэлэх, дагуул хот байгуулах бодлогын хүрээнд Төв аймаг, Хөшигийн хөндийд орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, оюутны хотхон, үйлчилгээний төвүүдийг БНСУ, Казакстан, Сингапур улсын загвараар барьж байгуулахаар төлөвлөж, зөвлөх үйлчилгээ авч, зарим ажлынх нь зураг төслийг гаргасан байна.
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлын орчимд багагүй газар иргэд, аж ахуйн нэгж авсныг Ерөнхий сайд шүүмжилж, Засгийн газрын шийдвэр албажихаас өмнө иргэд яаж мэдэж, газар авсан байх вэ. Энэ бол цэвэр авлигатай холбоотой асуудал гээд үүнийг шалгахыг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болголоо.
Мөн энэ үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад хариуцлага тооцож, цаашид энд шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа бүх сайд нартай хамт дээрх ажилтай танилцсан. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа гурван удаа Хөшигийн хөндийд ажиллаж, зарим үүрэг даалгаврыг өгч байсан, өнөөдөр энэ ажлынхаа биелэлтийг шалгаж буй нь энэ юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэд зүгээр л аж төрөх гд газар авсан нь буруудаад шаасан уу?
Газрын наймаанд Аймгийн болон сумын удирдлагуудын оролцоо их байгаа нь тодорхой лдоо.
Албан ёсоор авсан газрыг авлгиа гэж үзэх юм уу
Zuw bodlgoo gej vzej bn
авлигын шинжтэй.яагаад гэвэл улсын төсвийн объект барих гэхээр түрүүлж авчихаад өндөр үнэ хэлэх санаатай
сэлэнгэ сүхбаатарт суманд ном ёсоор нь олддогүй энд иргэдэд олгохгүй гэсэн газар нь сарын дараа хэн нэгэн эзэнтэй болсон байдаг шаардлагатай бол бодит мэдээлэл оруулна
Сайханбилэгтэнгүүд,Дамбын Хишиг нар ихэнх газрыг нь авсан, маш том буудал барих гэж байгаа гэж сонсож байсан санагдана.
Аймгийн дарга нар чинь шууд авилга аваад зарсан гэдгийг бүгдэл мэдэж сонсож байгаа шүү дээ одоо эргэн тойрны бүх хүмүүсийг шалга тэр тусмаа авилгад идэгдсэн төв аймгаа шалгаач
Сэрэглэн сумаас олгосон газрын зөвшөарлүүдийг шалгавал их юм гарнаа. Хүнд өгсөн газраа ямарч мэдэгдэлгүй хураасан гээд л өөр хүнд өгөх бол зүгээр л юу ч биш.
За одоо Дарханы замын 5 компанийн тендерийн авилгын асуудлыг гүнзгий шалгах шаардлагатай.Мөн аймаг бүрт тендер төсөл концесс бүр чинь авилга нь зогсоогүй яг хэвээрээ гаарсан хэвээрээ байнаа гэнэ шүү бүгдийг нь шалгах шаардлагатай болжээ