Нийслэлийн тэргүүний Ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар нь энэ сарын 15-ны өдөр шатаж байсан автобуснаас зорчигчдыг гаргаж, галыг унтраан, иргэдийн амь насыг авран хамгаалсан болохыг тус сургуулийн захиргаанаас мэдэгдэж, талархал илэрхийлжээ.
Тодруулбал, Гачууртын чиглэлд явж байсан автобус шатаж эхлэхэд тус сурагч нь дотор байсан хүмүүс болон эмэгтэй жолоочийг гаргаад, асаж буй галыг унтраасан байна.
Монгол цэргийн сүр хүч, эх оронч үзэл төлөвшлийн тод илэрхийлэл, ирээдүйн офицеруудын залгамж халааг нийгэмд бэлтгэдэг Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн харьяа "Тэмүүжин Өрлөг" сургуулийн сурагч Д.Хүчитбаатар ийнхүү баатарлаг хийгээд хүмүүнлэг үйлсийн эзэн болсон тул сургуулийнх нь нийт сурагч, ажилтан, албан хаагчдын өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ystoi humuujil tei mundag huuhed bainaa.Amjilt husey.Aav eej ni huugee zuv humuujuuljee.