Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2022 оны 02 дугаар сарын 15 өдөр дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны цахилгаан шатуудад үзлэг, шалгалт хийх захирамж гаргасан билээ. Уг захирамжийн хүрээнд 5 дугаар хорооны зургаан СӨХ-ны 13 байрны 21 цахилгаан шат, СӨХ-гүй хоёр байрны хоёр цахилгаан шатанд үзлэг шалгалт хийсэн байна.
Дээрх үзлэг, шалгалтын хүрээнд ачааны хоёр цахилгаан шат ажиллагаагүй, хүн тээврийн нэг цахилгаан шатны сальник гоожсон тул ажиллагааг зогсоожээ. Мөн дөрвөн цахилгаан шат магадлал хийгдээгүй байсныг "Улаанбаатар лифт" ОНӨТҮГ-т мэдэгдэж, магадлал хийлгэхээр болсон аж.
Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан урьдчилан сэргийлэх зөвлөмжийг СӨХ-үүдэд тараан, аюулгүйн санамжийг цахилгаан шат бүрт наан байршуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээллийг хүргэж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүүхдийн амиар төлөөс гаргаж байж хийх байсан ажлуу. яагаад байнга шалгаад явдаггүй юм бэ.