Багахангай дүүргийн 2 дугаар хороо босоо тэнхлэг А-0101 автозамын 92 тэмдэгтээс 500 метр орчим замын хажууд ачааны машины чиргүүл шатаж байна гэх дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, өчигдөр буюу 18-ны өдрийн 15:08 цагт галыг бүрэн унтраажээ.
Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ЦЕГ-ын МШУТ-ийн галын шинжээч, Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.
Харин баттай бус эх сурвалжийн мэдээллээр "Урьдчилсан байдлаар хоёр тэрбум орчим төгрөгийн бараа байсан. Өс хонзонгийн сэдлээр согтуурсан иргэн гал тавьсан. Одоо цагдаад саатуулагдсан" гэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өөдгүй орк вэ