Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 606 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 285 нь Улаанбаатар хотод, харин 321 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 насны хоёр иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 2,085 болж байгаа юм.
Одоогийн байдлаар нийт 5,052 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 1,341
Хүндэвтэр - 3,195
Хүнд - 471
Нэн хүнд - 45 хүн байна.