СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-02-19

"Замын-Үүд" чөлөөт бүсийн Захирагч А.Энхзул Элчин сайд Цай Вэньруйтай уулзжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

"Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан билээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ /2022.02.03-08/ БНХАУ-д албан айлчлал хийх үеэрээ тус хэлэлцээрийг албажуулсан бөгөөд хоёр тал аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хил орчмын бүс нутгийн хөгжлийг хамтдаа урагшлуулахаар болсон юм.

Үүнтэй холбогдуулан , хэлэлцээрийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангахад үйл ажиллагаагаа уялдуулах, байгаль орчинд ээлтэй эко ногоон бүсийг байгуулах талаар харилцан санал солилцжээ.

"Талууд Монгол Хятадын хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг тус тус харилцан уялдаатай хөгжүүлэх, хамтын ажиллагааны бүсэд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлснээр Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагааны жишиг бүс болгон хөгжүүлэх"-д хэлэлцээрийн зорилго оршиж байгаа аж.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсүүдийг жинхэнэ утгаар хөдөлгөх ажил дээр боломжит бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, "Замын-Үүд" чөлөөт бүсэд ногоон байгууламж бий болгох ажлыг чухалчилж, байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хаааа
2 жилийн өмнө
66.181.189.157

Баян айлын хүүхдүүд мөнгөөр зодоод албан тушаал авчих юм

ЗОЧИН
2 жилийн өмнө
122.201.21.83

ШОУЧИН АЯТАЙ ХУВЦАСЛАЧИХСАН НАМЧИН ЭНЭ ХҮҮХЭН ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙГ АВААД ЯВЖ ЧАДЛАА ЮУ!!!

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.10

Энэ жаахан охидууд юм хийж чадах уу Соёлын сайд номинг л харчих. нэг олигтойгоо. Хүн тавьчихаж болдоггүй л юм байх даа

зайл хүүрээ
2 жилийн өмнө
202.55.188.103

улс төрд бгаа бүх эмэгтэйчүүд улс орондоо гай болсон . бүгдээрээ . тэхээр энэ авгай ч сүйрүүлнэ дээ ста гэж

Зочин
2 жилийн өмнө
64.119.26.203

Албаны хувцаслаачээ малаа

amgaa
2 жилийн өмнө
66.181.161.77

ene nuguu zulaa_ zuraas baina sh dee

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.52

Гоё л хүүхэн байнашд. Юундаа атаархаад байдийн?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.