СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболдыг гэрчийг дарамталсан гэх үндэслэлээр цагдан хорилоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Х.Бат-Эрдэнэ нарт “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” саналыг хянан хэлэлцэв.

Шүүхээс шүүгдэгч А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг дарамталсан ...сүрдүүлсэн үндэслэл бүхий ...мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин яллагдагч Б.Чойжилжалбуу нь “шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцох” хүсэлт гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 15:30 цаг хүртэл хойшлуулав. 

Мөн яллагдагч Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөс “шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Х.Бат-Эрдэнийг оролцуулах тухай” санал гаргасныг хүлээн авч, хэлэлцүүлгийг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 16:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сррёс
2 жилийн өмнө
103.10.21.110

Бузарын хулгайч луйварчин хүүрнүүд минь Хань хамсаатнуудаа бүгдийг нь хэлээд хамтдаа явцгаа !

Зочин
2 жилийн өмнө
150.129.143.149

Гэр бүлээрээ хулгайч луйварчингууд. Хүүхдүүдийг нь бас цагдан хорих хэрэгтэй. Бүх хөрөнгийг нь хурааж аваад цаазаар авчих.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.62

Undarmaa hulgaich oroo tolooch basger buleerei. Luiwarchin yuma ard tumnees icheech. Balai awgai .

ard
2 жилийн өмнө
202.9.46.15

бузарын ханаж цаддаггүй шуналт хүн хогуудыг бүгдиин цаазал хужааруун малтай хамт явуулллл

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.