Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн халдварын шинэ тохиолдлын тоо 100 мянга давж, цар тахал эхэлснээс хойш анх удаа ийм хэмжээнд хүрчээ.
Тус улсын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээлснээр, баасан гарагт халдварын 109,831 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн цар тахлаас үүдэлтэй эндэл 45-аар нэмэгдэж, нийт 7,283 болсон аж.
"Омикрон" хувилбар тус улсад хурдацтай тархаж байгаагийн улмаас сүүлийн хэдэн долоо хоногт халдварын хэмжээ огцом өссөн бөгөөд өдөр тутмын халдварын тоо долоо хоногийн дотор бараг хоёр дахин нэмэгдээд байгаа юм.
Гэвч БНСУ-ын Засгийн газар цар тахалд нэрвэгдээд буй жижиг бизнес болон хувиараа бизнес эрхлэгчдэд туслах зорилгоор чанга хатуу дүрэм журмыг хэсэгчлэн зөөлрүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний хүрээнд, кафе, ресторануудыг 22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн ба сулруулсан хязгаарлалт нь эхний ээлжид ирэх 3 дугаар сарын 13-н хүртэл хүчинтэй байх аж.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.