СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-18

🔴LIVE: Д.Бумдарь: Намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ гэдэг улс төрийн намаас өгч буй хамгийн том шийтгэл

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

🔴МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, профессор Д.Бумдарьтай Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар ярилцаж байна. 

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, профессор Д.Бумдарь:

-Мэдээж, би улс төрийн салбарынхаа зүгээс харна гэсэн үг. Хөгжлийн банкны зээлийн асуудалтай холбоотой мэдээллийн хувьд иргэдтэй ижил мэдээлэлтэй байна. Нэг ёсондоо 66 зээлдэгчтэй, бондын зээл учраас хэрэв зээлдэгч нар мөнгөө төлж чадахгүй бол ЗГ эргүүлж төлөх юм байна гэх нийтлэг ойлголттой байгаа.

Энэ утгаараа нийгмийн анхаарлыг маш их татаж байна.

Нэгт, Монголд шийдвэр гаргах улс төрийн түвшнийхөн бизнесийнхэнтэй ямар нэгэн байдлаар холбоотойгоор, төрөөс бонд гаргуулж, мөнгө зээлэх соёл нэлээн тогтчихсон явж байсныг харж байна.

Хоёрт, ийм зээлийг авсан тухайн хуулийн этгээдүүд бол буцааж төлөхгүй байх, саармагжуулах гэдэг үзэгдэл хийгдэж байсан байж магадгүй гэх хардлага байна.

Энэ байдлаас салъя гэдэг үүднээс хууль хяналтын байгууллагынхныг оруулъя гэхээр тэнд саармагжаад байдаг. Банк өөрөө ямар нэгэн шийдвэр гаргаад явъя гэхээр бас саармагждаг. Тэгэхээр улс төрийн акц хийж, нийгэмд мэдээлэл хүргэж байж энэ бүхнээс салъя гэх ийм зүйл болчихов уу гэж харж байгаа.

Саяны хэлсэнчлэн үүнийг хаана шийдэх ёстой юм бэ. Тэр газрууд хууль ёсны дагуу ажлын хэсэг гаргаад оролцож ажиллах ёстой. Тэгвэл энэ асуудал үр дүнтэй явна. Мэдээж, нийгмийн анхааралд тодорхой хэмжээнд хүч нь саарна. Ингэхдээ үүнийг нийгмийн популист мэдээ болгоод дуусгах биш нийгэмд танилцуулах ёстой. Гэхдээ энэ тал руугаа явж байна гэж ойлгож байгаа.  

МАН-ын генсекийн тайлбарыг хууль, төрийн дээр гэдгээ батлаад байгаа юм биш үү гэх шүүмж байгаа. Шүүмжлэх амархан ч бид парламентын засаглалтай улс. Улс төрийн намаар дамжиж Улсын их хурлын гишүүд сонгогдож гарч ирж байгаа нь үнэн. Намын мөрийн хөтөлбөрийг хууль тогтоогч нар шинэчлэн, өөрчлөн баталж байж ЗГ-ын 4 жилийн үйл ажиллагааг явуулж байгаа. Ийм л улс төрийн тогтолцоотойг бүгд ойлгох ёстой.

Яагаад гэвэл үүнд хууль эрх зүйн өөр хөшүүрэг байхгүй. Нэг ёсондоо, намынхаа дүрмээр л авч болох “шийтгэл”-ийн хамгийн дээд хэмжээг ашиглаж байна. Үүнийг улс төр судлалын үүднээс харвал “political capital” буюу улс төрийн нөөц гэх томъёо байдаг юм. Нийгмийн нөөц, улс төрийн нөөц гэх хоёр янзаар байна гэж үзээд улс төрийн нөөцийн нэг том хэсэг нь улс төрийн нам өөрөө байдаг гэсэн үг.

Энэ бол нам хуулиийн дээр гарч байгаа эсвэл популист шийдэл биш.

Улс төрийн шинжлэх ухааны гол зорилго бол баялагийг яаж хуваарилах вэ гэдэгт анхаардаг. Тэгэхээр баялгийг хуваарилах уу, тодорхой хүмүүс л тухайн баялгийг эзэмших үү, тухайн улс орныг хэрхэн авч явах вэ гэдэг төрийн гол асуудал байдаг. Тэр утгаараа манай төрийн шийдвэр гаргагч нар ийм хэмжээний төрөөс дэмжих ёстой салбарууд байна гэх стратеги, өнхцөл байдал нь л байсан болов уу. Харамсалтай, зорилтот төслүүд дундаас амжилттай хэрэгжиж чадсан нь цөөхөн болчхоод байна шүү дээ. Тэгэхээр энэ бол тухайн үеийн судалгаанд үндэслээгүй, бодлогын алдаа байсныг харж болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.109.98

Улс төр судлаач гэнэээ хахахаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.