СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-18

Сэлэнгэ аймгийн Түшиг, Хүдэр сумдад эд хөрөнгийн анхны бүртгэл хийгдэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Ингэснээр иргэд улсын бүртгэлтэй холбоотой төрийн үйлчилгээг чирэгдэл багатайгаар хамрах тойргийн сумдаасаа болон амьдарч буй орон нутгаасаа авах боломж бүрдэх юм. 

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс дээр сумдын улсын бүртгэгч нарыг сургалтанд хамруулж эхэлжээ. Хүдэр, Түшиг сумдын улсын бүртгэгч нар сургалтанд хамрагдсаны дараа өөрсдийн сумын болон хамра­х тойргийн сумдын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтлөх юм.  Ингэснээр эд хөрөнгийн анхны бүртгэлийг дээрх сумдын болон ойролцоох сумдын иргэд авах боломж бүрдэнэ. Эд хөрөнгийн анхны бүртгэлд шинээр баригдсан эд хөрөнгийн бүртгэл, барьцааны болон арилжааны гэрээ, газар өмчлөх, эзэмших болон ашиглах гэрээний бүртгэлүүд ордог байна. 

Цаашид энэ оны хагас жилээс эхлэн сумдын улсын бүртгэгчдийг шат дараатайгаар сургалтанд хамруулж, эд хөрөнгийн бүх бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэлийг бүх сумдад хийдэг болгохоор Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Ингэснээр иргэд улсын бүртгэлтэй холбоотой төрийн үйлчилгээг чирэгдэл багатайгаар хамрах тойргийн сумдаасаа болон амьдарч буй орон нутгаасаа авах боломж бүрдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.