ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл нар өглөө.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
-ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс нутагт буюу манай улсын харьяалагддаг бүс нутагт өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар 19 хувиар өссөн байна. Энэ нь Япон, Өмнөд Солонгос улсад халдвар нэмэгдсэнтэй холбоотой юм.
Япон улсад өдөрт 90 орчим мянган тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь бүүстер тунгийн хамралт бага байгаатай холбоотой. Гэсэн ч тус улс хилийн хоригоо бууруулж, тусгаарлалтын хоногийн гурав болгож бууруулсан байгаа.Тус улсад бүртгэгдсэн нийт нас баралт 21 мянгад хүрчээ.
Мөн БНСУ-д өдөрт 90.000-100.000 орчим тохиолдол шинээр илэрч байна. Нийт нас баралтын тоо 7.300 хүрсэн бөгөөд цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 200.000-д хүрнэ гэдгийг мэдэгджээ. Түүнчлэн ОХУ-д халдварын тохиолдол өндөр бүртгэгдэж байгаа. Тус улсад өдөрт 180.000 тохиолдол илэрч, 790-800 нас баралт бүртгэгдэж байна. БНХАУ-ын Өмнөд бүсэд тохиолдлын тоо нэмэгдэж байна. Тухайлбал, Хонконгт 10.000 орчим хүн эмнэлэгт хэвтэхээр хүлээгдэж байгаа бөгөөд өдөрт бүртгэгдэж халдварын тоо 28.000-д хүрэх эрсдэлтэй байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдэж байна.
Харин Их Британи, Франц зэрэг улсад тохиолдлын тоо болон нас баралт буурч байгаа тул хилийн хорио цээрийн сулруулж байгаа бөгөөд гадаад улсаас тус улсыг зорьж буй иргэдэд зөвхөн вакцины бүрэн тунтай байхыг шаардаж байна. Харин вакцинд хамрагдаагүй хүмүүсээс сөрөг тестийг шаардаж байна.
Дэлхийн улс орнууд хилээ нээж, хорио цээрийг цуцалж байгаа шалтгаан нь коронавируст халдвар цар тахлаас нутагшмал хэлбэр рүү шилжиж байгаа гэж үзсэнтэй холбоотой.
Цар тахлын үед тохиолдол, нас баралтын тоо өндөр, давлагаа огцом өсөлттэй байдаг бол нутагшмал хэлбэрт шилжихээр халдвар байсаар байх боловч нас баралт бага, тохиолдлын тоо огцом өсөлтгүй байдгаараа цар тахлын хэлбэрээс ялгаатай юм. Тиймээс коронавирусийн халдвар нутагшмал хэлбэрт шилжсэн буюу нас баралт томуугийн хэмжээнд хүрч буурсан нөхцөл байдал нь улс орнуудыг хилээ нээх нөхцөлийг бүрдүүлж байгаа.
Манай улсын хувьд ч халдварын тоо байгаа ч нас баралт эрчимтэй буурсан. Цар тахлын үеийн дельта хувилбарын үетэй харьцуулбал нас баралт 10 дахин буурсан үзүүлэлттэй байна. Мөн эмнэлгийн ачаалал буурч, сүргийн дархлаа хангалттай тогтсон нь манай улсыг хилээ нээх, хил дээрх хорио цээрийн дэглэмийг цуцлах нөхцлийг бүрдүүлсэн юм.
2022 оны хоёрдугаар сарын 11-ний нислэгт гурван хүн эерэг гарсан учир Өмнөд Солонгосын онцгой комиссоос Монгол Улсаас нислэгийг 02.17-02.23-ны хооронд хүлээн авахгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс бид иргэдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ХӨСҮТ-д шинжилгээ өгөх, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Монгол Улсаас ирж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ийн нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна. Харин дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг хүлээн авч байна. Солонгос улс эерэг гарсан иргэдийн 14 хоног тусгаарлаж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Солонгост онцгой комисс гэж байхгүй шүү Зүгээр хуваарьт нислэгээ сэргээчихвэл бүгд нээлттэй гэж байгаа даанч манайхан өөрсдөө зөвшөөрөл өгөхгүй байгаа гадаад авиа компанид