СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХДХВ-ийн халдвараас эдгэрсэн анхны эмэгтэй бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын нэгэн өвчтөн ХДХВ-ийн халдвараас эдгэрсэн анхны эмэгтэй бөгөөд дэлхийн гурав дахь хүн болжээ. Цусны хорт хавдартай тус эмэгтэй нь эс шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхдээ ДОХ-ын эсрэг байгалийн дархлаатай хүнээс донор авсан ба үүнээс хойш ХДХВ-ийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагагүй болсон байна.

Сүүлийн 14 сарын турш тус вирусээс ангид байгаа энэхүү өвчтөний талаар эрдэмтэд өнгөрөгч мягмар гарагт Денверт болсон эрүүл мэндийн бага хурал дээр танилцуулсан аж. Тиймээс энэ удаагийн амжилт нь уг вирусээр өвчилсөн нийт 37 сая хүнийг эмчлэхэд тус болж чадахгүй бололтой.

Эс шилжүүлэн суулгах эмчилгээний боломжит үр дүн анх 2007 онд бүртгэгдэж, Тимоти Рэй Браун гэх эрэгтэй ХДХВ-ийн халдвараас эдгэрсэн анхны хүн болсон билээ. Түүнээс хойш Адам Кастильехо болон энэ удаагийн өвчтөн хоёр л ижил үр дүнд хүрсэн юм.

Тэгэхээр ХДХВ-ийн халдвараа эмчлэх нь тэдний гол зорилго байгаагүй ба адил эмчилгээг бусад хүнд хэрэгжүүлэхэд хэтэрхий эрсдэлтэй аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.