СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Голомт банк нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө Монголбанкнаас авлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Өнгөрсөн онд Монгол Улсын Их Хурлаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд уг хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкнууд 2022 оны 6-р сарын 30-ны өдрийн дотор Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах тухай тусгасан билээ. Үүний хүрээнд Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгох зөвшөөрлийг Монголбанкнаас 2-р сарын 14-ний өдөр олголоо.

Монгол улсын банкны системийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг Голомт банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох нь банк санхүүгийн салбар төдийгүй хөрөнгийн зах зээлийн цаашдын өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлж, шинэ шатанд гаргах томоохон алхам болно хэмээн дэмжин эерэгээр хүлээн авсан юм. Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн голомт, тулгуур багана нь болсон Голомт банк цаашид ч салбартаа тэргүүлэн бодит хувь нэмрээ оруулж, зогсолтгүй урагшлан ирээдүйн хөгжлийн нэгэн том хурдасгуур байх болно гэдэгт итгэлтэй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.108

Маш сайн үйл байна хувьцаа авнаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.32

Huwitsaa awnaa golomtoosoo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.