СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-18

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурал "халуухан" болох төлөвтэй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлаар МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2022.02.18/ 11 цагт хуралдана хэмээн зарлаад байсан. Гэвч тус хурал 15 цагаас болж, хойшлогдов.

Тодруулбал, Хөгжлийн банкны зээлийн асуудлаас гадна өөр төрлийн гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа намын зарим гишүүдийн гишүүнчлэлийг түдгэлзүүлэх хэмжээний асуудал яригдаж байгаа аж.

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хувьд тус намын 30-р Их Хурлаас байгуулагдсан. Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатарыг улираан сонгосон бөгөөд нийт 21 гишүүнтэй юм.  

Хөгжлийн банкны асуудлаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан "Албан тушаал эрх мэдлээ ашиглан дээрэмдсэн, залилсан, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улстөрийн хариуцлага тооцно" хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих саналыг АТГ прокурорт хүргүүлсэн нь үнэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хуулийн боломжгүйг АТГ-аас мэдээлээд байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.