Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах зорилгоор “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгохыг уриалсан билээ.
Аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас усан бассейнаа үнэ төлбөргүй болгожээ.
Тодруулбал энэ сарын 16-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд өглөө 07:00-08:30 цагийн хооронд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж эхэлсэн байна. Иймээс эл аянд нэгдэж, байгууллага, иргэдийг идэвхтэй оролцон эрүүл мэнддээ анхаарыг уриаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.