Хөгжлийн Банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчдэд хариуцлага тооцох, улс төр дэхь албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон бол хуулийн хариуцлагаас гадна ёс зүйн хариуцлага давхар хүлээлгэх ёстой гэж улс төрийн намууд үзэж буй.
Эрх баригч намын зүгээс Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчид дунд албан тушаалын байдлаараа нөлөөлсөн МАН-ын гишүүн байвал хатуу хариуцлага тооцохоо мэдэгдээд буй.
Тус намын ЕНБД Д.Амарбаясгалан, Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагаар гэм буруутай нь тооцогдсон гишүүдээ намын гишүүнчлэлээс түдгэлзүүлнэ хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр /2022.02.18/ Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороо хаалттай хуралдах тов зарлагджээ. Хурлаар ёс зүйн зөрчил гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх юм байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг бид цаг тухайд нь мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.