СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-17

А.Ууганбаяр: “Гантиг Вилла” хотхоныг Хөгжлийн банкны зээлээр бариагүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй зээлдэгчдийн нэрийг зарласантай холбоотойгоор “Эй Би Трейд Групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Гантиг Вилла” хотхоны 9 блок барилгад хуулийн хязгаарлалт тогтоогоод байна.

“Гантиг Вилла” төслийг анх 2012 онд “Бишрэлт Групп” компани “Zaisan Hill County” нэртэйгээр, нийт 3 га талбайд 13 блок бүхий хотхон байгуулахаар хэрэгжүүлж эхлүүлсэн байдаг. Улмаар аж.

“Эй Би Трейд Групп” компанийн захирал А.Ууганбаяр:

-Хөгжлийн банкны зээлдэгчдийн нэг болох “Монгол Мах Экспо” компани нь “Эй Би Трейдинг Групп” компанийн 100 хувь эзэмшлийн охин компани бөгөөд мах, махан бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан байна.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан мэтээр ташаа мэдээлэл цацагдаж байна. Тэгвэл “Гантиг Вилла” хотхоны барилгын ажлыг “Монгол мах экспо” ХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй.

  • “Гантиг Вилла” төслийн барилга угсралтын ажил 2012 онд эхэлж, 2014 онд дууссан байдаг. Барилга угсралтын ажил дууссанаас 5 жилийн дараа манай компани худалдаж авсан.
  • “Эй Би Трэйдинг” групп нь барилгын салбарт 18 жил ажилласан туршлагатай. Өнгөрсөн хугацаанд нийт 35 барилгыг амжилттай барьж хүлээлгэн өгсөн, улсад тодорхой хэмжээний татвар төлж ажлын байр бий болгож буй компани юм.
  • Манай охин компани болох “Монгол Мах Экспо”  ХХК нь “Мах боловсруулах цогцолбор” төсөлдөө зориулж, тодорхой шалгуурыг хангаж, холбогдох дүрэм журмын дагуу энэхүү зээлийг авсан болно. Зээл авснаас хойш бид үйлдвэрээ барьж, түүхий мах экспортод гаргахаар бэлэн болгоод байсан ч харамсалтай нь цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүйд хүрээд байгаа билээ. Хэдий нөхцөл байдал хүнд боловч бид авсан зээлийнхээ (32 тэрбум) хүү болон үндсэн зээлийн төлөлтөд 8 орчим тэрбум төгрөг төлөөд байна. Харамсалтай нь, Ковид-19 цар тахлын улмаас махны экспорт хэвийн явагдах боломжгүй болсноор зээлийн эргэн төлөлт тасалдаад байна. (Цар тахлын нөхцөл байдал сайжирч, махны экспорт хэвийн явагдаж эхэлбэл энэ төсөл Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөх бүрэн боломжтой).

Нөхцөл байдал нэгэнт ийм болсон учраас аль болох зээлээ цаг алдалгүй, хурдан эргэн төлөх боломжийг хайж “Гантиг Вилла” орон сууцыг борлуулж, борлуулсан орлогоосоо бүрэн барагдуулах боломжтой гэж үзэж байна. Учир нь “Гантиг Вилла” хотхоны 9 блок барилга нийт 91,262,491,500  (Ерэн нэгэн тэрбум хоёр зуун жаран хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга таван зуу) төгрөгийн үнэлгээтэй байгаа юм. Энэ бол орчин үеийн орон сууцны жишиг болохуйц, дэлхийн шилдэг технологи шингээсэн, үнэлэгдэх өв хөрөнгө учраас бид богино хугацаанд борлуулж дуусна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна.

Нөгөө талаас, “Гантиг Вилла” хотхон төслийг “Бишрэлт” групп болон УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай холбож байгаа нь үндэслэлгүй юм. Манай компанийн ард ямар нэгэн улс төрийн нөлөө, хамаарал байхгүй. Гагцхүү “Гантиг Вилла” төслийн бүтээн байгуулалтын ажлыг “Бишрэлт Групп” эхлүүлсэн байсантай холбоотойгоор дээрх ташаа мэдээлэл гарч байна гэж үзэхээр байна.

“Гантиг Вилла” хотхоноос орон сууц худалдан авахаар гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн гүйцэт төлсөн худалдан авагчдын үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкны зээлийн барьцаанаас суллан, гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэх баталгааг манай компани албан ёсоор гаргаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

иргэн
3 жилийн өмнө
202.21.117.26

энэ муу залууг ч зовоох юм байна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.