Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужид өнгөрөгч лхагва гаргийн орой болж байсан хуримын ёслолын үеэр 13 хүн худагт унаж нас барсан бөгөөд хоёр хүн гэмтжээ.
Цагдаа нарын мэдээлснээр, амиа алдсан хохирогчид бүгд эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан аж. Тэд худгийг тагласан төмөр хавтан дээр сууж байх үеэр хавтан нь цөмөрч, иргэд худагт унасан байна. Ослын үеэр хуримын бусад зочин хохирогчдыг аврах гэж оролдсон ч 11 хүн газар дээрээ нас баржээ. Мөн эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүн эмчилгээний явцад амьсгал хураасан гэж албаныхан мэдээлсэн юм.
Ерөнхий сайд Нарендра Моди энэхүү явдлыг "зүрх шимшрүүлсэн хэрэг" гэж нэрлэн, эмгэнэлээ илэрхийлжээ. Харин Уттар Прадеш мужийн захирагч Йоги Адитянат дүүргийн удирдлагуудыг хохирогчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэхийг хүссэн байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.