ОХУ-ын арми Украйны хилийн ойролцоох бүсээс цэргээ татаж байгаа гэж мэдэгдсэн ч өнгөрөгч лхагва гарагт ойролцоогоор 7,000 цэргээ нэмж байршуулсан болохыг АНУ-ын албаны хүмүүс мэдээлжээ.
АНУ болон түүний холбоотнуудын эмээж байснаар довтолгоо болоогүй ч аюул заналхийлэл хүчтэй хэвээр байгаа бөгөөд Европын аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдал эрсдэлд орсныг эрх баригчид онцолж байгаа юм. Барууны орнуудын тооцоолсноор, Орос улс одоогийн байдлаар Украйны зүүн, хойд, өмнөд хэсэгт 150 мянга гаруй цэргээ байршуулаад байна.
Харин Ерөнхийлөгч Владимир Путин энэхүү хурцадмал байдлаас тайван замаар гарахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн билээ. Мөн Оросын арми хуягт машин, техникээ галт тэргээр Крымээс гаргаж байгааг харуулсан бичлэгийг тус улсын Батлан хамгаалах яам нийтэлсэн юм. Гэвч Украйны хил орчимд үлдсэн цэргүүд бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр байна.
Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский Барууны удирдагчдын адил ОХУ цэргээ татаж байгаа гэх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрээр зүүн өмнөд хэсгийн Мариуполь хотод айлчлах үеэрээ "Тэд цэргүүдээ татаж, байршлыг нь өөрчлөн, дахин буцааж байгаа. Баярлахад эрт байна" хэмээн мэдэгдсэн юм.
Ноён Зеленский мөн иргэдээ тайван байж, нэгдэхийг уриалан, өнгөрөгч лхагва гаргийг "Үндэсний эв нэгдлийн өдөр" болгон зарласан байна. Тэрээр ард түмэндээ хандаж хэлсэн үгдээ "Бид аз жаргалтай, амар амгалан амьдрах хүслээрээ нэгдэж байгаа. Эв нэгдэлтэй байсан цагт л бид эх орноо хамгаалж чадна" гэж тэмдэглэжээ.
Энэ өдөр тус улс даяар бүх насны иргэн орон сууцны цонхоороо төрийн далбаагаа намируулж, зарим нь гудамжинд цугларсан байна. Мөн Киевийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнд олон зуун хүн нэгдэж, 200 метрийн урттай далбааг барин алхжээ.
Эх сурвалж: AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
оросууд дайныг хүсээгүй.. Русски хотят ли войны...2р дайн юу болсныг бүгд санацгаа Укриан мэдэн дээ.. Орсууд дайныг хүслээ гэж үү гэдэг дууг мэдэг биз дээ..