СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-02-17

“Анна Каренина” ирэх сарын 1-нээс дахин тоглогдоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн “Анна Каренина” сонгодог жүжиг 2020 оны аравдугаар сарын 3-нд анх Монголын үзэгчдийн хүртээл болсон. Дараа жил нь буюу 2021 оны гуравдугаар сард театрын хавар цагийн нээлтээ уг жүжгээр эхэлсэн ч харамсалтай нь үзэгчид болон жүжгийн жүжигчдээс Ковид-19-ийн халдвар илэрч зогсоосон билээ. 

“Анна Каренина” нээлтээ хийснээс хойш соёл, урлагийн салбарын хэмжээнд хамгийн олон буюу нийт 38 удаа тоглогдож, 18142 үзэгчдийн хүртээл болоод байгаа юм. 

Тэгвэл энэхүү жүжиг гуравдугаар сарын 1-нээс эхлэн тайзнаа дахин амилах гэж байна. “Анна Каренина” сонгодог зохиолыг жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.