Монгол хүний удмын санг хамгаалах хүн амын өсөлтийг дэмжих тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ тогтоолыг шүүмжлэх доктор, судлаачид цөөнгүй байгаа юм. Тэдний нэг, МУИС-ийн генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэлтэй ярилцаж байна.
МУИС-ийн генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл:
-УИХ-ын тогтоол батлагдсан. Наана нь хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийсэн. Ихэнх нь мэргэжлийн бус хүмүүс байсан. Тэд асуудалд шинжлэх ухаанчаар хандаагүй. Наанадаж, нэр томъёогоо зөв болгох шаардлагатай байгаа. Монгол хүний удмын сан гээд байгаа. Удмын санг хүн дээр бус, ургамал дээр ярьдаг.
Цус ойртолтын талаар 90-ээд оны эхэн үед доктор Ж.Батсуурь хязгаарлагдмал хүрээнд, тодорхой хэлбэл, цус ойртсон хүн ихтэй хэд хэдэн суманд энгийн аргачлалаар явуулсан байдаг. Түүнээс хойш 30-аад жил өнгөрчихлөө. Гэхдээ Монгол даяар цус ойртоод, аюулын харанга дэлдсэн гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй. Тогтоолын төслийг батлуулахын өмнө тэрхүү судалгаагаа шинжлэх ухааны хэвлэлд хэвлүүлсэн байх ёстой. Тийм зүйл байхгүй байгаа. Төрөлхийн гажигтай хүүхэд ихээр төрж байна гэсэн. Тийм зүйл байхгүй, дэлхийн дундаж л байгаа.
Тогтоолтой холбоотойгоор хууль нь 2022 онд батлагдана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ингэж яриад байгаа хүмүүс өөрсдөө л цус ойртож явдаг юм байгаа биз