СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2019 онд сураггүй алга болсон охиныг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын Нью-Йорк мужийн Тиога хэсгээс 2019 онд сураггүй алга болсон охиныг Согертис хотын нэгэн байшингийн шатны доорх "нууц өрөө"-нөөс эсэн мэнд олжээ.

Орон нутгийн цагдаа нар өнгөрөгч даваа гарагт тус байшинд нэгжлэг хийх үеэрээ зургаан настай Пэйсли Шултисыг олсон байна. нь ийнхүү илэрсэн аж.

Пэйсли Шултис анх 2019 оны 7 дугаар сард дөрвөн настайдаа сураггүй алга болсон бөгөөд тухайн үед албаныхан мөн түүний эцэг, эхийг сэжиглэж байсан юм. Ингээд тэд Кирк Шултис Сениор буюу охины өвөөгийн байшинд нэгжлэг хийсэн ч түүнийг олоогүй байна.

 

Тэгвэл сураггүй алга болсон охиныг Согертис хотод "нууц газарт" байлгаж байгаа гэх мэдээллийг хүлээж авсныхаа дараа цагдаа нар тус байшинд дахин нэгжлэг хийжээ. Энэ үеэр нэгэн мөрдөгч байшингийн шат хачирхалтай загвартай байгааг анзаарч, хэд хэдэн банзыг авсан бөгөөд улмаар Кимберли Купер охинтой хамт нуугдаж байгааг олсон байна.

Энэхүү "нууц өрөө" нь жижиг, хүйтэн бөгөөд чигтэй байсан гэж цагдаа нар тодорхойлсон ба түргэн тусламжийн баг Пэйсли охинд яаралтай үзлэг хийжээ.

Харин охины эцэг, эх болон өвөөг нь баривчилсан бөгөөд тэднийг хүүхэд хулгайлж, сайн сайхан байдалд нь аюул учруулсан гэх хэрэгт буруутгаж байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.