СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-17

Мэдэгдлийн хүрээнд хашаагаа буулгахгүй бол албадан буулгана гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 20-р хорооны 27/1 байрны хойд талд байдаг хоосон хашааны асуудлаар Хан-Уул дүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тухайн газрыг цуцлуулах хүсэлтийг 2021 оны 11 сард Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн аж.

Мөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-руу иргэдийн хүсэлтийг уламжилж шийдвэрлүүлэхээр албан тоот хүргүүлсэн. 

Үүссэн асуудлын хүрээнд дүүргийн орлогч дарга С.Сайнбаяр, төлөөлөгч А.Отгон-Эрдэнэ, газрын алба болон бусад албаны хүмүүс газар дээр нь ирж танилцан арга хэмжээ авч ажиллалаа. Өнөөдөр  /2022.02.17/  газар зохион байгуулалтын албанаас хашааг буулгах мэдэгдэл өгч, тухайн хугацаанд хашааг буулгахгүй бол албадан буулгахаар болжээ гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.