СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-17

Хан-Уул дүүргийн худалдаа эрхлэгч нар өнөөдөр сургалтад хамрагдана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт "Онлайн бизнес төв"-ийн үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системийг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна

Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, авилга, хүнд суртлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй "Онлайн бизнес төв" үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системийг танилцуулах сургалтыг Хан-Уул Дүүргийн Засаг даргын Тамгын газарын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс хамтран 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулна.

Үүнд :

-Дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16, 21 дүгээр хороонд үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд "Хүннү молл" худалдааны төвийн кино театрын үзвэрийн танхимд 09.00 цагт

-Дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 14 дүгээр хорооны иргэний танхимд 14.00 цагт зохион байгуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.