СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-02-16

Бага насны хүүхдийн зургийг ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг саатуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Бага насны хүүхдийн өвчтэй байдлыг далимдуулж зургийг нь ашиглан хандив хүсэж иргэдийг залилсан этгээдийг илрүүлжээ.

БГД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Ганбаяр 

“Сэлэнгэ аймгийн харьяат, тодорхой эрхэлсэн ажилгүй, 22 настай эмэгтэй 2020 оны 3-6 дугаар сарын хугацаанд бага насны амьсгалын аппараттай, хүнд өвчтэй хүүхдийн зургийг хууль бусаар ашиглан олон нийтийн сүлжээнд байршуулан бусдыг төөрөгдөлд оруулан, хандив нэрийдлээр 300 гаруй хүнээс өөрийн дансаар мөнгө авч, бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн  мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд олон нийтийн сүлжээнд хандив тусламж гуйсан нийтлэлийг сайн нягтлах, боломжтой бол өөрийн биеэр очих хандив туламжаа үзүүлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

Залилах гэмт хэргийн 87.1 хувь бусдыг урьд олж авсан итгэлээ ашиглан хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө эзэмших хэргийг шилжүүлэн авч биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр бусдыг төөрөгдөлд оруулж, санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.25

Нутгийн .эх эцэгийн нэр гутааж.хүниы сэтгэлээр мөнгө олох арга болгосон залилагчид 10 с дээш жилийн ял өгөөч.Одоо хүмүүс үнэхээр хүнд өвдөөд тусламж хандив хүсэж байгаа хүнд итгэх итгэл хэцүү талдаа ч болж болох юм.ийм юм ашиглаж залилан хийнэ гэдэг хүмүүнд баймааргүй хүйтэн цэвдэг сэтгэл ..тултал ялыг нь өгөөч

DR Rush Qin
2 жилийн өмнө
185.187.243.241

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.