Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуулийн захирал Х.Чулуунбаатар сургуульдаа сурч байгаагүй, төгсөлтийн буюу улсын шалгалт өгөөгүй хоёр хүүхдийг төгссөн мэтээр баримт бүрдүүлж, хахууль авсан хэрэгт холбогдон гэм буруутай, эсэхээ дэнслүүлэх гэж байна.
Тэрбээр Б.Ангараг, Г.Ганбаяр нарыг 2016-2017 оны хичээлийн жилд 124 дүгээр сургуульд суралцаж, сургалтын төлөвлөгөөний дагуу бүх хичээлийг судалж, дүнгээ гаргуулан, анги дэвших, төгсөлтийн шалгалт өгч төгссөн хэмээн сурагчийн хувийн хэрэг, шалгалтын материал зэргийг хуурамчаар үйлдсэн хэрэгт холбогджээ. Ийн бичиг баримт бүрдүүлсний дараа 2017 оны зургадугаар сард тэдэнд бүрэн дунд боловсролын гэрчилгээ гаргуулан олгожээ.
Гэрчилгээ олгохын тулд 124 дүгээр сургуулийн захирал Х.Чулуунбаатар нь иргэн Ч.Батчулуун, Ч.Чимгээ нараас 1.5 сая төгрөг авч Б.Ангарагт диплом гаргаж өгсөн гэх үйлдэлд буруутгагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв байна Амжилт. Монгол хүн бүр сургуульд сурч чадаагүй ч боловсролын гэрчилгээ авах ёстой. Хятад нь аваад байхад.