СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан даргыг шалгаж дуусав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Л.Номинг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа 2019 оны арванхоёрдугаар сарын 2-нд Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн үйл ажиллагаатай танилцах ажлын удирдамж, албан томилолтын төсөв баталж, ажлын хэсгийн гишүүд болох аудитор, нягтлан бодогч Д.Сувдаа, хуулийн ажилтан Б.Болортогтох, аудитор Г.Баярмагнай нарын дансанд 500-700 мянган төгрөг шилжүүлж, өөртөө 1.2 сая шахам төгрөг олгожээ.

Гэвч уг томилолтдоо явалгүй, мөнгийг нь завшиж, дээрх аймгуудад ажилласан мэт тайлан, санхүүгийн баримт бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, дээрх дөрвөн албан тушаалтныг Эрүүл мэндийн даатгалын санд гурван сая шахам төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Вүрка
2 жилийн өмнө
192.82.71.224

3сая завшсанбг ялладаг байж 3- 300тэрбум ыг яах гэж байнаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.