СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин: ОХУ дайныг хүсэхгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ "мэдээж" Европт дайн хийхийг хүсэхгүй байгаа гэж Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч мягмар гарагт мэдэгджээ. Гэхдээ Оросын аюулгүй байдлын асуудалд анхаарч, нухацтай авч үзэх ёстой гэдгийг тэрээр онцолсон юм.

ий эцэст сэтгүүлч нарын асуултад хариулахдаа "Бид дайныг хүсэж байна уу гэж үү? Мэдээж үгүй. Тийм учраас бид хэлэлцээрийн явцын төлөө санал дэвшүүлж байгаа" хэмээн тэмдэглэсэн байна. Харин ноён Шольц ОХУ Украйны хил дагуу цэргээ бүрдүүлсэн нь "ойлгомжгүй" алхам хэдий ч хурцадмал байдлыг дипломат арга замаар намжаах боломжтой гэж мэдээлсэн юм.

Гэхдээ бөгөөд Сербийн эсрэг тус ажиллагааг НАТО НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэсэн гэж хэлжээ. Үүний хариуд канцлер Шольц сербүүд бусад үндэстний эсрэг геноцид хийх аюул нүүрлэсэн тул нөхцөл байдал өөр байсан гэж тэмдэглэсэн ч Ерөнхийлөгч Путин Украйны зүүн хэсгийн Донбасс бүс нутагт үүсээд буй нөхцөл байдлыг мөн адил оросуудын эсрэг геноцид гэж нэрлэсэн байна.

Энэхүү уулзалтаас өмнө Оросын арми Украйны хил орчмын зарим цэргээ татаж байгаагаа мэдэгдсэн нь хурцадмал байдал намжиж болзошгүйг харуулсан анхны дохио болсон юм. Гэхдээ ОХУ цэргээ татсан гэх нотлох баримт одоог хүртэл байхгүй байгааг Барууны удирдагчид хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.