УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Үйл явдлыг улстөр болгож байна. Нийгэмд аль болох эмх замбараагүй байдал үүсгэх, бужигнуулах, улстөрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах, эзэн биегүй үйл явдлууд өрнөж байна. Миний бие хууль зөрчөөгүй. Зээлээ төслийн дагуу зарцуулж байсан. ББСБ-аар угаасан зүйл үгүй. Зээлээ төлсөн. Надтай холбоотой хэргийг хуулийн байгууллага шалгаад мэдээлэх байх.