"ХҮТ-4" ОСНААУГ-аас "Ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэдэг болсон" тухай мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэхүү мэдээллийг тодрууллаа.
Ус, дулааны төлбөрөө төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг Монголбанкны Зээлийн мэдээллийн сан /ЗМС/-д бүртгэхтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр, журам захирамж огт гараагүй гэдгийг тус албанаас өглөө.
Ташрамд сонирхуулахад, Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг Зээлийн мэдээллийн тухай хуулиар зохицуулдаг ба Монголбанк дур мэдэж хувь хүн болоод ААН-ийг оруулж, гаргах боломжгүй юм байна. Хэрэв та Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй эсэхийг мэдэхийг хүсвэл И-Монголиа апп-аар хайлт хийхийг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.