СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-02-16

Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл хоёрдугаар сарын 18-нд эхэлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэл, энэ сарын 18-нд эхлэх гэж байна. Бүртгэлийг WWW.PARENT.EDU.MN цахим систем болон ESIS мобайл аппликэйшнээр зохион байгуулна.

Бүртгэл хоёрдугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагт эхэлж, хоёрдугаар сарын 24-ний өдрийн 17:59 цагт дуусна.

Цахим элсэлтийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулах бөгөөд элсэлтийн мэдээ эцэг эх, асран хамгаалагчийн бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр очно.

Эцэг эх, асран хамгаалагч нь цахимаар бүртгүүлэх боломжгүй бол өөрийн биеэр харьяа дүүргийн Боловсролын хэлтэс болон хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж дэмжлэг авах боломжтой.Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг elselt@edu.mn имэйл хаяг болон 75778080 дугаарын утсаар 08:30-17:30 цагт холбогдож авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.