БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн талаарх нэвтрүүлгийг сэтгүүлч С.Будрагчаа бэлтгэн хүргэсэн билээ. Өөртэй нь холбоотой үүсээд буй асуудлаар тэрбээр ТВ4 телевизийн сэтгүүлч Н.Алтаншагайд дараах тайлбарыг өгчээ.
Н.Алтаншагай: Ж.Соронзон захирлыг 2-3 хууль зөрчсөн байх магадлалтай, иймд уг хуулийн зүйл заалтыг тулгаж асууна гэж сэтгүүлч мэдэгдсэн. Эцсийн шийдвэрийг шүүх тогтооно. Олон нийтэд ойлголт өгч, Ж.Соронзон захирлыг өөрийгөө хамгаалах эрхийг нь хангаж өгөх үүднээс албан ёсны тайлбарыг өөрөөс нь авч хүргэж байна. Албан ёсны хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа.
-Таныг асар их хэмжээний мөнгө идэж уусан гэж уг нэвтрүүлгээр харагдаж байна лээ. Түрээсэлж буй гэх байрыг үзэж сонирхъё. Тухайн байр баригдсан хөлбөмбөгийн талбай байсан тэр газрыг та яагаад уг компанид барих зөвшөөрлийг олгосон юм бэ? Ямар замаар тэр компанид уг газар очсон бэ?
-1992 оны Монгол-Оросын Засгийн газрын хэлэлцээрээр энэ сургуулийг байгуулахад би захирлаар нь томилогдож очсон. 1992 оноос хойш 1999 он хүртэл Оросын өмч, газар нь ЗХУ-ын мэдлийнх /Хоёр улсын 1970 оны нууц хэлэлцээрээр олгогдсон газар/ гэж ойлгож ирсэн. 2009 онд газрын маргаан өрнөсөн. Яагаад гэвэл хөлбөмбөгийн талбай байсан газар дээр /Зөвлөлтийн 3-р сургууль байсан/ Оросын талаас өөрийн "Москва төв" гэх обьектийг барих гэсэн оролдлого удаа дараа гарсан. Нийслэлийн газрын албан дээр нэлээдгүй юм болсон юм шиг байна лээ. Хөлбөмбөгийн талбайн хэсэг сургуулийн мэдлийн газар биш учраас би мэдээгүй, сонсоод л байсан.
Зөвшөөрөл хүссэн асуудалд Нийслэлийн засаг даргын захирамжаар оросуудад газар олгох эцсийн шийдвэр гаргаагүй. Оросууд сургуулийн байр болон багш нарын байр-2 Оросын өмч, өмчөө дагасан газар нь ч манайх гэж дайрсаар байсан. Сургуулийн өмчийн маргаанд аргагүй сургуулийн удирдлага татагдан орсон. ОХУ манай өмч мөн гээд, манай улсын Төрийн өмчийн хороо /ТӨХ/ үзэхдээ 5-р хороололд баригдсан ЗХУ-ын зээлийн хөрөнгөөр баригдсан гэж үзэх гэх мэтээр том маргаан болсон. ТӨХ бүртгэхдээ Монгол Улсын өмч гээд бүртгэчихсэн байсан. Энэ бол бурхны аврал гэж би боддог.
Тэр үед Оросын өмчийг яагаад эд нар бүртгээд байгаа юм бол оо гэж л бодож байсан. "Сургууль байгуулагдсанаас хойш танайх ганцаараа бүртгэлгүй байна" гэсэн учраас ТӨХ-нд бүртгүүлж байсан. Сүүлд сургууль, цэцэрлэгүүдийг орон нутгийн өмчид бүртгэхэд 1997 оны УИХ-ын 20-р тогтоолоор МОХС нийслэлийн өмчид шилжсэн. Сургууль үүсэн байгуулагдсан цагаас хойшхи бүх өмч нийслэлийн өмч болсон.
Газрын тухайд оросуудын маргаан үргэлжилсээр байсан. Бид сургуулийн өмчийн маргаанаар ҮХЦ хүртэл маргалдсан. ҮХЦ энэ бол цэцийн шийдвэр биш гэж үзэж буцааж байсан юм шүү.
Энэ их өмчийн маргааны үр дүнд НЗД захирамж гарч сургуулийн хашаатай хэсгийг "МОХС сургуулийн газар" хэмээн бүртгэж 2009 онд захирамж гаргаж өгсөн. Тэрнээс өмнө Оросын газар гэж явдаг байсан.
Харин тэр хөлбөмбөгийн талбайн газрыг RBA гэдэг компанид, Японы хамтарсан ч бил үү дээ олон улсын компанид НЗД-ын захирамжаар өгсөн байна лээ. Учир нь ийм л юм. Өмчийн маргааны үр дүнд энэ сургууль өөрийн гэсэн газартай болсон, тэгээгүй бол оросуудад алдах байсан нөхцөл үүссэн шүү.
-Нийтлэг ойлголт бол хөлбөмбөгийн талбай байсан газарт та өөрөө дур мэдэн дүүгийнхээ компаниар барилга бариулсан л гээд байгаа шүү дээ?
-2009 оны асуудал. Энэ барилга чинь баригдчихсан. Өөр компани барьсан юм шүү. Доод талын үйлчилгээний хоёр давхрыг өөр компани авсан байсан. 2015 онд эзэд нь оффисоо зараад гадаад явсан. Манай дүү тэрнээс хойш худалдаж аваад сургуульд түрээсэлж буй. Би барилга бариулаад зарчихсан энэ тэр гэсэн юм байхгүй.
-1300 мкв талбайг ямар зориулалтаар ашиглаж байгаа юм бэ?
-Манай сургуулийн 1-р анги хичээллэж байгаа. 2 давхар, хоёр тал руугаа харсан хаалгатай, сургуулийн яг хажууд гээд бидний хүсэж байсан орчин, стандарт мөн. 2009 оны сургуулийн УЗ-ын хурлаар энэ асуудал яригдсан, протокол нь байна. АТГ болон хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн. Нэг ангид 15-хан хүүхэд л сурдаг. ОХУ-ын программаар хичээллэж, төгсөхдөө ОХУ-ын гэрчилгээтэй төгсдөг дэлхийн жишигт нийцсэн стандартыг бид мөрдүүлж байна шүү.
Өглөө хүүхэд ирээд үдээс өмнө сураад, өдөр унтаад, тоглоод, хоолоо идээд, сургуулийн нэмэлт боловсрол буюу бүх дугуйлан секцдээ хамрагдаад, гэрийн даалгавараа хийчихээд орой гэртээ харьдаг орчин. Эцэг эх, хүүхдүүдэд маш их таалагддаг орчин шүү.
2009-2015 оны хооронд энэ 1300 мкв талбайтай барилга өөр хүний эзэмшилд байсан. Тэр үед үнэ ханш нь мкв 52 000 төгрөгөөр тогтоогдчихсон байсан. 2015 оноос Ж.Содбилэгтийн эзэмшлийн Эрхга ХХК худалдан авч манай сургуульд түрээсэлж буй юм шүү. Үнэ ханш нь хэвээрээ. Удирдах зөвлөл судлаж, тооцож байж зөвшөөрсөн үнэ.
-Хотын А зэрэглэлийн бүсэд 2009 онд нэг мкв нь 52 000 гэх үнийг та судалж байж авсан уу?
-Би биш УЗ шийдвэр гаргахдаа судалж тогтоосон. Орос, Монголын хамтарсан Удирдах зөвлөл ажилладаг юм шүү. Эцэг эх, багш, төгсөгч нарын хяналттай байгууллага. Хүүхдийн 100-ийн орчимд 2009 оны үед мкв 80 000, 100 000 хавьцаа үнэтэй байсан.
Манай сургууль таны тэр асуусан түрээсэлж байгаа байр шиг өөр байрыг ч түрээсэлдэг. Тэрийг огт ярихгүй байна. Ж.Содбилэгтийн түрээсэлж байгаа байрыг л яриад байна. Тэр байрыг яг л адилхан үнээр өөр компаниас түрээсэлж 5 настай хүүхдийн бэлтгэл ангийг хичээллүүлдэг. Мөн л 15-хан хүүхэд нэг ангид хагас сургууль, хагас цэцэрлэгийн орчинд сурч боловсорч байна.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд түрээсэлж буй төлбөр төсвийн хөрөнгө огт биш. Эцэг, эхчүүдийн төлбөр, сургуулийн аж ахуйн үйл ажиллагаа явуулж буй орлогоос бүрдүүлсэн мөнгө шүү.
БИ ӨӨРӨӨ АТГ-Т ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
-Танай сургуулийн төсвийн хэдэн хувь нь улсын төсвөөс санхүүждэг юм бэ?
-17 хувь нь улсын төсөв, 83 хувь нь эцэг, эхчүүдийн төлбөр болон сургуулийн өөрийн үйл ажиллагаанаас олсон мөнгөнөөс бүрддэг.
-Жил бүр аудит орж шалгадаг биз дээ?
-Жил бүр төрийн аудитаар шалгуулдаг. Одоо ч орчихоод шалгаж байна. АТГ шалгавал бэлэн байна. Янз бүрийн асуудал үүсвэл хаанаас ч хэзээ ч санхүүгийн шалгалт оруулахад бэлэн. Айгаад ичээд байх юм алга. Байнгын хяналт шалгалт дунд амьдарч байна.
-Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтыг та зөрчсөн гээд байгаа юм. 11-ын нэг дэхь заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг хийж чадах уу?
-2009 онд гэрээ байгуулахад Ашиг сонирхлын зөрчлийн хууль гаргаагүй байсан, 2015 онд Эрхга компаниас түрээсэлж эхлэхэд хууль үйлчилж байсан. Эзэмшигч солигдсон учраас /Ж.Содбилэгт Ж.Соронзон захирлын дүү учраас ашиг сонирхлын зөрчил үүснэ/ яах вэ, хэн гэрээ байгуулах вэ гээд олон зүйл яригдсан нь УЗ-ын хурлын протоколд үлдсэн байгаа. АТГ шалгахад гараад ирнэ. Бид энэ асуудлыг дээд зэргээр мэднэ. Би авлига аваагүй гэдгээ нотолно. Өөр хүн байсан бол 52 байтугай 150 мянгаар түрээсэлж ч болдог, харин надтай ашиг сонирхлын зөрчилтэй этгээд учраас 52 мянга байсан ч болдоггүй гэсэн зүйл байхгүй.
Н.ЛҮНДЭНДОРЖ АЖЛААСАА ГАРАХ ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН, ГАРСАН
-Таныг гэр бүлийн хүн Н.Лүндэндоржийгоо ажилд нь авсан нь ч Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг зөрчсөн гэх ойлголтыг төрүүлж байна шүү дээ? Сарын 10 сая төгрөгийн цалин авдаг юм уу?
-УИХ-ын гишүүн ч бай энгийн иргэн ч бай эрдэм шинжилгээ болон сургалтын албан тушаалд оролцох эрхтэй гэсэн хууль хүртэл бий. Н.Лүндэндорж бол МУИС-ийн философийн анги төгссөн, философич, нийгмийн судлалын багш дипломтой хүн. Мэргэжлээрээ насаараа ажилласан хүн. Энэ хүнийг яагаад ажиллуулах шаардлага гарсан бэ гэвэл Нийгмийн тухай мэдлэг хичээлээр манай төгсөгчид орос хэл дээр болон монгол хэл дээр ЭЕШ өгдөг. Орос багш энэ хичээлийг заахаар монгол талын ойлголт хоцрогддог, монгол багш заахаар орос нь хоцрогддог. ЭЕШ-д үзүүлдэг дүн буурдаг.
Н.Лүндэндоржийн тухайд хичээл заах гээд, мөнгө авах гээд сүйд болсон юм байхгүй. Би "Чи орхичих" гээд л оруулсан. Харвард ч нийгмийн тухай мэдлэгээр 30 кредит цаг ордог, нийгмийн соёлт ертөнцөд амьдарч буй бүх хүнд заах ёстой, дэлхийн бүх сургууль албан ёсоор зааж буй хичээл юм шүү. Н.Лүндэндорждоо биш.
Арван сая төгрөгийн цалин гэж байхгүй. Хүний цалин нууц ч гэсэн би танд үзүүлье. Цалинг би тогтоохгүй, Удирдах зөвлөлийн хурлаар тогтоодог. МОХС-д гэрээгээр ажилладаг 12 багшийн нэг нь Н.Лүндэндорж. Өөр хэн байна, хар даа. Б.Болор байна. Сангийн сайд, Гадаад яамны дэд сайд байсан хүн хүртэл багшилж байна.
Н.Лүндэндорж цагийн 4160 гэж байгаа биз. Татвараа төлөөд гар дээрээ 3 160 000 төгрөг байна. Бусад багш нарын цалинг хар даа. Гэрээгээр ажилладаг гадаад багш нар. Эд нарын цалин Н.Лүндэндоржоос өндөр байгаа биз дээ. Монгол хүн багшлахаар сарын нэг сая төгрөгөөс дээш цалин авч болохгүй, гадаад нь өндөр авдаг гэж ойлгож болохгүй биз дээ.
-Би дүү болон нөхөртэйгөө гэрээ хийх шаардлага гарлаа гээд УЗ-д мэдэгдлээ гэхэд ямар нэгэн байдлаар зөвшөөрсөн хувилбарыг хуулинд тусгасан байдаг байх л даа?
-Сургуулийн байр түрээслэхэд "Дүүгийн компаниас түрээсэллээ, яах вэ" гэдэг асуудлыг УЗ-өөр хэлэлцүүлсэн, шийдвэр гарсан. Харин нөхрийн тухайд УЗ-өөр оруулаагүй /инээв/ Эхнэр, нөхөр хоёр хөдөө сургуульд багшлахаар явлаа гэхэд нөхөр нь захирал болчихоод эхнэр нь багшилж байгаа тохиолдол зөндөө бий. Энэ Н.Лүндэндорж чинь үндсэн багш биш гэрээт багш шүү дээ. Энэ тохиолдолд УЗ хэлэлцэх шаардлагагүй.
Манай гэр бүлийн хүн энэ асуудал гарсны дараа "Би энэ хичээлийг заахаа больё оо. Хүүхдүүдийн төлөө хичээл заа гэж чиний тавьсан хүсэлтийн дагуу би зааж байсан. Надад энэ хичээлийг ороод дөрвөн сая төгрөг авах шаардлага байхгүй гэдгийг ойлгуул" гэсэн. Н.Лүндэндорж одоо тэгээд хичээл заахгүй гэж байгаа юм чинь яалтай билээ.
С.Будрагчаа, манай Максим багш нар энийг ойлгоно биз ээ. Оронд нь хэнийг оруулах вэ гэдэг асуудал хүнд болсон. Төлбөртэй сургуульд эцэг эхчүүд мөнгөө төлж, чанараа шаарддаг.
-Танай сургуулийн төлбөр хэд вэ?
-Бэлтгэл анги зургаан сая, 1-р анги 4,7 сая, 2-12 анги 3,1 сая төгрөг. Үзүүлж буй үйлчилгээ 50-60 мянган долларын сургуулиас илүү үйлчилгээ үзүүлдэг шүү дээ. МОХС 97 анги бүлэгтэй, 2700 сурагчтай. Санхүүгийн оновчтой менежмент явуулсны үр дүнд манай бэлтгэл болон 1-р анги уг түрээсийн байранд хичээллэж байна. Бусад анги төв сургуульд нэг ээлжээр хичээллэж байна. Та яваад үзээрэй, дандаа хүүхэд хөгжүүлэх хичээл орж байна.
Өөрсдийн хөрөнгөөр 2 давхар байсан сургуулийн байраа 3 давхар болгосон, өргөтгөлийн барилга бариулсан. Сая Улсын комисс хүлээгээд авчихлаа. Улсын төсвийн хөрөнгөөр 420 хүүхдийн барилга мөн бариулсан. 2-5-р анги орж байна.
ОХУ-ын Наша новая школа буюу "Манай шинэ сургууль" гэдэг том хөтөлбөрийг МОХС хэрэгжүүлдэг. Хөтөлбөрт зааснаар Оросын бүх сургууль ганцхан ээлжээр хичээллэдэг. Үдээс өмнө үндсэн хичээлээ үзээд үдээс хойш буюу 2-р ээлжээр хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрт хамрагддаг. Урлаг уран сайхан, дугуйлан секц гээд хүүхдийг хөгжүүлж болох бүх хөтөлбөрт ээлж дараатай хамруулдаг аа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ стандарт шаардлагыг МОХС хангаж байж "Манай эриний сургууль" гэдэг хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх ёстой.
-Танай дүүгийн компанийн хэд хэдэн гэрээн дээр овгийн эхний үсэг Ж, Ш гэсэн 2 янз байгаад байна. Төөрөгдүүлэх гэж тэгсэн үү, техникийн алдаа юу?
-Эрхга гэдэг компанийн гэрчилгээ, улсын бүртгэл гэх мэт дээр албан ёсоор бичигдчихсэн зүйл шүү дээ. Төөрөгдүүлнэ гэж ямар юмаа яриад байна, техникийн алдаа юм уу мэдэхгүй.
-Гэрээг аудит шалгаж байгаа биз, харж л байгаа байх даа?
-Санхүүгийн юмыг хамгийн чухалд үзэж шалгадаг. Тэр олон шалгалтаас бултаж чадах уу. Намайг ер нь ааш муутай, хүмүүсийг загнаж дарамталдаг гэж зарлаад байх шиг байна. Би маргахгүй. Энэ олон хүнд тодорхой хэмжээний өндөр цалин өгч байна. Дунджаар 9,8 сая төгрөгийн цалин авч байгааг та харж байна.
Монголын хүүхдүүдийн эцэг, эхээс төлбөрийг нь авч энэ нөхдөд өгч байна. Эргээд энэ хүмүүсээс хариуцлага, тэр хэмжээний хүүхэдтэй ажиллах чадвар, чанар шаарддаг. Хүнээс тийм хэмжээний өндөр чанар шаардаж буй хүн жигтэйхэн сайхан зантай инээгээд ажлаа бүтээдэггүй. Би насаараа хүнтэй ажиллаж байна шүү. Хэний хэнбугай ч байсан, герман, орос, америк, япон, монгол ч бай бүх багш нар цалин авах гэж ирсэн. Коммунизм байгуулах гэж ирсэн хүн нэг ч байхгүй.
-Та unegui.mn-ээс нэг үнийн санал татаад авчихсан байна. Энэ юу вэ?
-Та хар даа, Будрагчаагийн яриад байгаа үнийг би харьцуулж үзүүлье. Чингэлтэй дүүрэгт 20 мянган төгрөгөөр байр байж байхад 52 мянган төгрөгөөр түрээсэлсэн гээд байгаа. Хотын А зэрэглэлийн бүс буюу манайтай ижил нөхцөлд түрээсийн байр хэд байна. Нэг мкв нь 65-80 мянган төгрөг байгааг захын зарын сайтаас харж болно. Их дэлгүүрийн хажуу талын түрээс 56 мянга, циркийн хажуугийн түрээс 52 мянгаас хямд байхгүй байна аа даа.
-Та өөрийн түрээсэлж буй 52 мянган төгрөгийг жишиг үнэ л гэж хэлэх гээд байна уу?
-2009 оны УЗ-ийн зөвшөөрсөн жишиг үнэ шүү дээ. 13 жил тогтвортой барьж буй үнэ.
ЭНЭ БҮХ ДАЙРАЛТЫН ҮР ДҮНД 3-Р СУРГУУЛИЙГ МОНГОЛ АВАХ УУ ОРОС АВАХ УУ ГЭХ АСУУДАЛ РУУ ШИЛЖСЭН
-Танд өөр хэлэх тайлбар байна уу?
-Би боловсролын салбарт 42 жил ажиллаж байгаагаас МОХС-д 30 жил ажиллалаа. Энэ хугацаанд сургуулийн проблем маш их байсан. Ялангуяа өмчийн маргаан. Сая Ерөнхийлөгчийн ОХУ-д айлчлах үеэр Ленин клуб болон Орос 3-ыг ахиад Оросын өмч болгох талаар ярьсан. ТӨХ-той очиж уулзсан. Бүх судалгаагаа хийж байна, Монголын талд шилжүүлэх талаар хөөцөлдөж байна. Гэсэн ч Оросууд энэ асуудлаа тавьсан хэвээр.
С.Будрагчаагийн над руу дайраад байгаа энэ бүх юм яг нарийндаа өмчийн маргаантай холбоотой юм шүү. Та энэ талаар сонсоогүй юу?
-Максим гэж багшийн талаар л сонссон.
-Максим багш бол дотоодын орос л доо. 10 үеэрээ Монголд төрж өссөн Зүүнхараагийн хүн. Багшийн дээдийг төгссөн газар зүйн багш. 77-р сургуульд багшилж байхад нь би авчраад надтай 29 жил ажилласан, миний үр хүүхэд шиг болсон хүн. Сургуулийн байранд 11 жил амьдарсан эхнэр, хүү, хүргэн, дүү, эхнэрийнх нь хамаатан гээд 17 хүн энэ сургуульд янз бүрийн цаг үед ажиллаж байсан. Ажиллаж байх үедаа маш сайн ажиллаж байсан юм шүү. Муу хүн байгаагүй, сайн гүйцэтгэгч байсан. Би ч дэргэдээ маанаг тэнэг, хөлдүү, удаан хүн ажиллуулахгүй. Максим бол тэрүүгээрээ төгс, сайн сэтгэнэ, сайн гүйцэтгэнэ.
Харин өмчийн асуудлаар Максим матаас бичиж Орос руу явуулсан нь баригдсан юм.
-Ямархуу утгатай бичиг бичсэн юм бэ?
-ОХУ-ын өмчийг бүртгэхэд Ж.Соронзон Монголын эрх баригчидтай нийлж саад болж байна, энэ нөхрийг зайлуулахгүй бол МОХС-аа Орос авч чадахгүй гэх матаас байсан. Нэг л зүйл нь энэ. Сүүлийн 2-3 жил их нервтэй болчихсон. Оросоос ирсэн багш нартайгаа муудалцаж сайдаад янз бүр болоод байсан. Мөн өөрт нь "Максим явлаа гэхэд энэ сургууль нурж унана" гэж л боддог болчихсон. Бид хоёр энэ асуудлаар нь ярилцаж байсан. Бид хоёр хэзээ нэгэн цагт хоёулаа явна. Тэр цагт энэ сургууль сайн сайхнаараа үлдэх ёстой шүү гэж.
Гэтэл Орос руу сургуулийн өмчийн асуудлаар матаас бичсэн нь тодорхой болсон. Тэгэнгүүт ичсэн хүн хүн ална гэдэг шиг өөрөө өргөдлөө өгөөд гарсан. "Би энэ ажилд тэнцэхээ болилоо" гэсэн. .
Сэтгүүлч С.Будрагчаагийн бэлтгэсэн нэвтрүүлэг
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ж.Соронзон захирлын хүч хөдөлмөрөөр энэ сургууль хуучин Зөвлөлтийн 3-р дунд сургууль байснаа одоо Улсын тэргүүний Монгол-Оросын хамтарсан сургууль болж явж байна. Энэ хүний ач гавъяа, зүтгэл маш их гэж би боддог. Дан 10 жилийн дунд сургууль байсан бол одоо цогцолбор болж өргөжин амжилттай ажиллаж яваа сургууль мөнөөс мөн.
Ганбаяраа Ганбаяраа энд тэнд мөнгөний сэтгүүл зүй хийхээ болиочэээээээээээ.эр хүн байна даа чи !!!!!
Үнэхээр мундаг захирал. Энэ хүний хүчээр л энэ сургууль өдий зэрэгтэй байгаа.
ичихгүй л дээ энэ авгай, нягтлангаа 9911 тэй дугаар авч өгөөд өөрийн болгоцон, гэрээн пээр байгаа овог санаатай өөрчилсөнг энэ авгай л мэдэхгүй байна гэнэ дээ
Уг нь нэртэй сайн сургууль шүү .соронзон захирлын хичээл зүтгэл мэдээж асар их бсан гэдэгтэй маргахгүй бна .
манай 2 дүү орос 3 төгссөн нэгдүгээр ангиасаал энэ сургуульд орсон одоо сайн сайхан л явцгааж байна захирлаа муу хэлж байхыг нь сонсоогүй сая энэ маргаан гараад дүү нараасаа захирлыг нь асуусан чинь өмөөрөөд сүйд майд болжийно сайн багш гэсэн шүү
Албан тушаал, мөнгө хоёроор улсын тэргүүний байтугайг ч авч болно Үүнийг олон зүйл дээрээс манай монголчууд харж байгаа.
За боль доо. Бүхэл бүтэн хороолол өчнөөн бүтээн байгуулалт бариад монголчуудад бэлэглээд үлдээчихсэн Оросууд нэг муу сургуулийн байшинг булааж авах гээд улайраад тэрийг нь энэ захирал цээжээрээ дарж хэвтэж хамгаалаад өдий хүрлээ юу. Уучлаарай. Ийм юманд итгэдэг цаг үе биш ээ. Оросууд булаах байсан бол ядаж Эрдэнэт үйлдвэрээ авах байсан. Ийм худлаа үлгэр шиг шантааж ярьж өдий хүртэл суудалдаа шигдсэн хувалз.
Шалгах хэрэгтэй
Ер нь бол одоо цагт энэ нэр нөлөө бүхий хүмүүсийг харахаар нүд хорсоод байгаа шүү
Үнэхээр мундаг захирал. Хэлэх ч үгтэй хийсэн ч ажилтай. Шүлсээ үсчүүлсэн шантаажны Будрагчаа ч билүү Бүдрагчаа ч билүү өлөн царайлсан сэтгүүлч нэртэй нөхрүүдийн хажууд үе үеийн төгсөгчид нь монголыг нуруун дээрээ үүрээд нийгэмдээ хувь нэмэр оруулаад зүтгэж яваа даа.
hha shaaj ugch bnaa. 2009 ond hotiin tuvd 20k ch hurdeggui bsan shu balai debiil awgai mine. ene neg awgai l ene surguuliig awch ywaw gj uur hun bsan bol iluu deer awch ywah bj. surgaltiin tulburiinhuu 10huwiig shaachdag bj bi ene surguuliig awch ywsan gj shaahiin. ene setguulch nertei bugsnii alchuur n ch iim tod oilgomjtoi yum bicheed suuj bdag. odoo hotiin tuvd tiim delbertsen muhriin barilga 30k ch hurdeggui l yum
Чи өөрөө хол очиж хуц
sawj unalaa llriin awgai mine
Энэ авгай одоо болно. Маш сайн шалгаж, идсэн уусныг нь төлүүлэх нь хамгийн чухал!
ийм байдлаар хэн ч аваад явж чадна.
Цөөн хэдэн хүүхэдтэйгээ ажилладаг бусад хүүхдүүдийг өдөр өнжүүлэх гээд өндөр төлбөртэй юм нээгээд түүндээ заавал явахыг шаарддаг тэнд нь юу ч хийлгэддгүй орой ирээд баахан цээжлэх үг шүлэг хичээл хүлээж байдаг. Ер нь бол дарамттай хожимдвол торгууль гээд 6.0-аас эхлээд дээшээ мөнгө авдаг хүүхдэд маш их дарамт үзүүлдэг газар
Хөгшин гичийг төгцөг авилгач нөхөртөй нь шоронд хий хөрөнгийг нь хураа
Ажил хийж байгаа хүнд алдаа дутагдал гарналдаа, Максим 29 жил хамтарч ажиллачихаад идсэн тогоолуугаа нулимдаг бас л хөгийн эр байнадаа. Соронзон багш ч мундаг удирдагч, 30 жил стандартаа алдахгүй эцэг эхчүүд гүйлдээд бна гэхээр ямрыг ойлгож байгаа байлгүй. Бусад сургуулиудын захирлууд очиж туршлага судлаачээ!!!
Shalgah heregtei, aihtar Sanaa ni guitsen avgai bgaadaa
Идсэн уусан бол олон хавар нэгэндээ гэгчээр одоо ил гарч байгаа байлгүй дээ. Багш нараа зоддог нь үнэн бол ёстой үзэж алдах хэрэгтэй. Даварсан новшийн эмгэн чинь тэтгэвэртээ гараачээ. Нөхөр , дүүгээ цалинжуулаад арай бишээ.
Аль эртнээс л Соронзон захирлыг солих хэрэгтэй гээд ярьдаг бсан.Хүн нэг сургуульд 30 жил захирал хийх нь сонин л юм Даа!Ялзрал эндээс л эхтэй гэж бодож бна.
Соронзон захирал сахилага бат хуухдийн ев тэгш хегжил хумуужил гэдгийг жинхэн мэдруулдэг хундээ маш ендершаардлагатай монголд ганц жишиг байгуулагадаа их хурлын гишуудийн сахилага бат дэргэд нь нойл энэ хунийг зайлуулж хэн нэгний карманы хунээр солих гээд бхшиг минии нэг ач энэ сургуулицг тегссен АШУИСд сурч бна одоо нэг ач маань сурч байгаа хуухдэд сурахдадлыг жинхнээсээ олгож чаддаг сургуульдаа Соронзон захирал монголын хуухдуудыг сургах гэж орсуудтай жинхэн узэлцэж бгаашдээ еер хун бол тэгж чадахчгуй
ажлаа сайн хийдэг байлаа гээд шуналтай идэж уух нь зөв болж таараад байна ууу
сургуулийг сайн болгосон нь тэр хүний хийх л ёстой ажил харин идэж ууснаа шалгуулаад асуудал байвал хариуцлагаа хүлээх хэрэгтэй
Аль хэдэн жилийн өмнөөс л энэ чавганцын талаар маш их юм сонсогддог болсон шүү дэ, ер нь шалгах хэрэгтэй нэг газар удаж эрх мэдэлээ ашиглаж дарангуулал тогтоосон гэдэг нь мэдрэгдээд л бдаг нөхөр нь хуулийн байгуулагд ажиллаж чавганцынхаа хийж буй бүх үйлдэлийг хамгаалж ирсэн...ойлгомжтой энэ залуу эмээгийн дээр яаж гарсан юм бол зарим нэг иймэрхүү арчаагүй залуух бх юм мөнгөнөөс болж эмгэн хүртэл хусаж явдаг
Одоо тэгээд тэтгэвэртээ л гарчихаач нас чинь болчихож. Энэ дайны сургууль аваад явяих залуус байгаа байлгүй. Хөрөнгө захиран зарцуулах эрхтэй байж төрсөн дүүтэйгээ гэрээ хийж болохгүй хуцльтай
Худлаа инээж бгаад иддэг луйварчдын дэргэд ёстой хөөрхий ТЭХИЙН ЗОГСООЛ шиг гүрийж ажилласан 30 жил харагдаж байна.Энэ хүний үeд нээрээ орос 3 гэж мундаг сургууль сонсогдож л байсан.Энэ сэтгүүлчийн буянаар сайн мэдэж авлаа.Идэж уусаныг нь үнэн бол шалгаж тогтоох биз! Энэ хүн энэ сургуулийг өдий зэрэгтэй мундаг авч яваа нь үнэн юм байна.Энэ хүн байгаа цагт хүүхдээ оруулаад авъя гэж бодож байна.
Лүндэндорж ийн эхнэр энхийн цагаан тагтаа байлаа юу. Энэ 2ыг хамтад нь АТГ сайтар шалгаж чадвал их юм гарна даа
Ж.Соронзон авгайг огт танихгүй. Харин олон удаа хэвлэлээр түүний тухай бичсэнийг уншсан. Бүхий л байдлаас харахад С. Бүдрагчаагийн бичсэнийг үнэн гэж итгэдэг. Сургуулийн хүүхдүүд хөбөмбөгийн талбайг хувьдаа завшсан бол үнэн. Одоо хардаа, Оросууд "Москва төв" объект барих гэж байсан гэж шааж байх юм. Энэ бол гүтгэлэг гэдэг нь батлагдана даа. Маш танхай түрэмгий, харгис авгай гэдэг нь үнэн. Энэ олон жил бүгдийг хахуульдаж захирлын албаа хамгаалж ирсэн гэдэг ч үнэн. Одоо энэ хөгшин авгайг сольж чадахгүй бол МАН -ын нэр хүнд дахиад л унаж эхлэнэ. Сайн юм хийж байсан байж л таараа. Гэхдээ 20 жил гэдэг захиралдана гэдэг Төрөө доромжилсон хэрэг.
Муухай захирал. С.Будрагчаа үнэнийг бичсэн.
Хичээлд хоцорч ирвэл торгууль өгдөгийг юү гэж ойлгох вэ? Мундаг захирал гэдэг. Гэхдээ багш ажилчид нар нь маш түгшүүр айдастай ажилдаг. Хэл амаар доромжлох нь юү ч биш. Өдөр өнжүүлэхэд хүүхдээ заавал өгөхгүй бол хэдэн буриад багш нар нь дүнгээр бооно. Өдөр өнжүүлэх анги ажилуулдаг багш нар улсад татвар төлдөг үү? Өөрийн хувийн орон сууц, өдөр өнжүүлэх байртай болчихсон тэр багш нарыг шалгах хэрэгтэй. Өдөр өнжүүлэх анги нь бас том бизнес.
Сайн шалгамаар авгай шиг л санагдлаа. Үнэгүй.мн-с авсан ганц үнэтэй зараар жишиг болгоно ч гэж юу байхав. Сургуулиа өөд нь татсан ч бай мөнгө завшсан л бол хариуцлагад татагдах ёстой.
мундаг захирал бн манайхан шударга чанга ажилаа хийж бга хүнд дургүй
sain zahiral ch. dendyy shunaltai