СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-16

Видео мэдээ: “Garden villa” хотхоны орон сууцны хана, тааз цуурчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

ХУД-т байрлах Гарден вилла хотхоны 180 дугаар байрны орцны хана бүхэлдээ цуурчээ. Тус хотхон 2021 оны гуравдугаар улиралд ашиглалтад ороод удаагүй байгаа ч ийм асуудал үүссэн байна. Гарден вилла хотхоныг барьсан Бат бөх компанийн зүгээс орон сууцны хананд үүссэн цууралтыг засаж эхэлсэн бөгөөд барилгын аюулгүй байдалд нөлөөлөхгүй хэмээн тайлбарлалаа.

Тэгвэл орон сууцыг барьсан Бат Бөх констракшн ХХК-ийн инженер Ч.Уламсайхан барилгын чийгшилт гадагшилж, хялгасан цууралт үүссэн. Ноцтой цууралт биш гэж тайлбарыг бидэнд өгсөн юм.

“Garden villa” хотхоны оршин суугчдын зүгээс аюулгүй байдлаа хангахын тулд мэргэжлийн байгууллагад ханджээ. Бид мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс тус хотхоны оршин суугчдаас  мэдээлэл авахыг хүссэн боловч татгалзсан хариу өгсөн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.176.14

Цууралттай хэсэгт ухаад цаанаа ямар бна үзэх хэрэгтэй Өнгөц бөглөөд бгаам бна Нүдээр харахаас нааш итгэж болохгүй л болчоод бгаамдаа манай улсад …

Зочин
3 жилийн өмнө
192.82.91.212

Яг жинхэнэ барилгын талаар мэдлэгтэй хүн гэж одоо цагт байдаг юм уу.Ахмад барилгын инженерүүд л мэдлэг сайтайдаа.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.155

Shaaldaa badmaa. Tedend chin 5 davhar toosgon baishin barih l dadlaga turshlaga bii za yu.

Иргэн
3 жилийн өмнө
64.119.21.232

Энэ хүний ярьснаар бол Улаанбаатар хотод барьсан бүх барилга чийгээ гадагшлуулж цууралт өгдөг гэсэн үг үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.