Шүүхийн Сахилгын хорооны зөвлөгөөн болж, Нийслэлийн Прокурорын газраас зарим шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ирүүлсэн саналыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.10-т заасан бүрэн эрхийн хүрээнд хянан хэлэлцэв.
Зөвлөгөөнөөс прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаяр, Дэмчигийн Энхцэцэг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Батлайн Намхайдорж нарын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэлээ гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.
Эргэн сануулахад шүүгч Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нар нь өмнө нь өмгөөлөгч Б.Баасанцогт тэргүүтэй хүмүүсээс мөнгө авч ашиг сонирхолын зөрчил үүсгэсэн хэргээр шалгагдаж байсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Түдгэлзлээ л гэхийн яал энэ тэрийг нь эдлүүлэг болох юм сан
Зөв.
Ямар хугацаагаар юм вэй.Бүрмөсөн юм уу..Хэдэн жилээр гэдгээ нарийн бичдэггүй юм уу.Эсвэл хэзээ дахин сэргээх юм бол.Тодорхой бус байнаа.!!!
Ямар хугацаагаар юм вэй.Бүрмөсөн юм уу..Хэдэн жилээр гэдгээ нарийн бичдэггүй юм уу.Эсвэл хэзээ дахин сэргээх юм бол.Тодорхой бус байнаа.!!!
Энэ шүүхийнхэн маш их будлиан хутгаж авилгад жинхэнэ идэгдсэн ялзарсан амьтад шүүхд л байнаа. Үүнийг ард түмний хяналтаар илчилж алаад өгөх хөдөлгөөн өрнөх хэрэгтэй байгаа шүү
Их хурлын гишүүнд Эрдэнэтээс сонгогдсон Эрдэнэтийн Батлут бас намдаа тайлбараа бичиж өгөх хэрэг гарах нь дээ. Гэмт хэрэг үйлдсэн олон хэргүүд нь шүүх дээр шийдэгдэхгүй хүлээгдэж байгаагаа юу гэж хэлэх бол. Худлаа шударга дүр исгэсэн жүжигчин