“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүү хуралдаан өнөөдөр 10:00 цагт товлогдоод байсан.
Гэсэн ч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөний тогтоолд “Цагаатгах тогтоол гаргасан, эсхүл хэд хэдэн шүүгдэгчтэй хэрэгт зарим шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны шүүхээс буруу гэж үзэн хүчингүй болгосон хэргийг тухайн шүүгч болон бүрэлдэхүүнд хуваарилахгүйгээр дахин хуваарилалтад оруулна” гэсний дагуу урьд шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгч татгалзан гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.
Тус хэрэг урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.