Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн Баасан гаригт хуралдаж, зарим томилгоог хийсэн байна.
Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хуулийн зөвлөхөөр 2021 онд томилогдон ажиллаж байсан Ж.Эрхэмбаатарыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Харин тус банкны дэд захирлаар Баян-Өлгий аймгийн МАН-ын дэд даргаар ажиллаж байсан З.Батырбекыг томилсон байна. Гэвч 30 хоногт багтаан зарлагдах нээлттэй шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд жинхлэгдэх аж.
Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан С.Наранцогт Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар томилогдсон тул оронд нь Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очирыг томилсон байна.
Хөгжлийн банкны ТУЗ-өөс зээлийг барагдуулах асуудлаар ажиллах үүрэг бүхий Түр хороо байгуулжээ. Энэ хороог МАН-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ү.Амарбат ахлахаар болсон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хөгжлийн банкаа дампууруулах биш монголоо хөгжуүүл.хэд гол түлхэц болгооч Та бүхэн мал биш хүн шүүдэээ МАН ТӨР ЗАСАГТ АЖИЛЛЛАХ ХҮМҮҮСЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛАА САЙН ХИЙ ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН АЛБА БОЛГОДГОО ЗОГСОО

Шүдарга байхыг хичээ олон түмэн харна уул оройдоо нүдтэй бут буландаа нүдтэй байдаг юм және
Шүдарга байхыг хичээ олон түмэн харна уул оройдоо нүдтэй бут буландаа нүдтэй байдаг юм және
БАНКЫГ БАНКИР , ЭДИЙН ЗАСАГЧ ХҮН УДИРДАХ ЁСТОЙ !!!
Өмнөх дарга нарт ял оноохгүй бол дахин дахин их хэмжээний чанаргүй зээл олгогддог хуультай