СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-15

АТГ: УИХ-ын 12 гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Жил бүрийн хлёрдугаар сарын 15-ын дотор багтаж төрийн албанд ажиллаж буй албан тушаалтнууд Хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлэх учиртай.

Өнөөдөр өглөөний 10:30 цагийн байдлаар улсын хэмжээнд 47.3 мянган албан тушаалтан буюу 98.6 хувь нь мэдүүлгээ гаргаад байна.

Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй төрийн өндөр 338 албан тушаалтны 29 нь гаргаагүй, үүний 12 нь УИХ-ын гишүүн байна. 

Дараах байгууллагууд ХОМ мэдүүлэх явцын хувьд хоцорч байна гэж АТГ-аас мэдээллээ.

Үүнд: "Эрдэнэс монгол" ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.