СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-15

🔴 LIVE: Ресторан, баар, кафе зориулалтын байртай бол 05:00 цаг хүртэл ажиллах боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Цар тахлын үед бүх үйлчилгээ 00:00 цаг гэхэд зогсох захирамжийг хүчингүй болгов. Ингэснээр зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, дэлгүүр, хоолны газрууд 24:00 цаг хүртэл ажиллана. Зориулалтын байртай дэлгүүр 24 цагаар ажиллаж болно. Зориулалтын байргүй бол 00:00 цаг хүртэл ажиллах талаар Нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэл хийж байна. 

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: 

-Сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох захирамжийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар гаргасан. Орон сууцны барилга дотор үйл ажиллагаа явуулдаг бол шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана. Үүнээс гадна түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд зориулалтын байртай бол 24 цагаар, орон сууцанд үйл ажиллагаа эрхэлдэг бол шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаад өглөө 06:00 цагт нээх боломжтой. Зориулалтын байртай дэлгүүр 24 цагаар ажиллаж болно. Зориулалтын байргүй бол 00:00 цаг хүртэл ажиллана. 

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар нь бизнес эрхлэгчдээ дэмжих, хүнд суртлыг таслан зогсоох шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна. Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглосноос илүү соён гэгээрүүлэх, зохистой зөв хэрэглээг дэмжих бодлогын хүрээнд явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Учир нь архи, согтууруулах ундааг хориглох нь ахуйн архидалтыг нэмэгдүүлж, хууль бус дамын наймааг нэмэгдүүлэх зэрэг эрсдэлийг бий болгож байгаа нь олон судалгаагаар харагддаг. Хорихын оронд зөв зохистой хэрэглээг дэмжих нь зүйтэй гэж үзэж энэ шийдвэрийг гаргасан гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.