Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, e-Mongolia платформд нэгтгэгджээ.
Тодруулбал,
-Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл
-Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл
-Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
-Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх
-Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон байна.
Дээрх тусгай зөвшөөршлийг авахын тулд:
-www.e-mongolia.mn сайтад нэвтрэх
-Үйлчилгээ гэсэн цэс дээр дарах-
Бизнес эрхлэлт гэсэн үйлчилгээг сонгох
-Барилга, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дэд үйлчилгээг сонгоно.
Ингэснээр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -д төрийн 60 байгууллагын 611 үйлчилгээг нэгтгэгдээд байгаа юм. “e-Mongolia” нь энэ 2022 онд төрийн 100 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг цахимжуулахын зэрэгцээ 21 аймгийн нутгийн захиргааны 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.