Нийтийн тээврийн зарим чиглэлд өнөөдрөөс дараах өөрчлөлтүүд орлоо. Энэ талаар НТҮГ-ын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодруулаа.
Тэрбээр "Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлийг 1.8 км буюу гурван зогсоолоор сунгаж байна. Мөн Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу Бичил зургадугаар хорооллоор хотын төвийн чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн. Тус чиглэл нь III, IV хороолол-ДЦС-3-Ард кинотеатр чиглэлд зорчдог байсныг ийнхүү өөрчилж байна” гэлээ.
Ч:57 чиглэлийн автобус Ч:57Б болж, "Алтан овоо48-Улаанчулуут-Их наран-МУИС" болж өөрчлөгдсөн хувилбар
Ч:18А чиглэл Ч:18Б болж "3,4 дүгээр хороолол-Бичил6-ДЦС-3-Цэцэг төв" болж өөрчлөгдсөн хувилбар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.