СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Камила Валиеваг тэмцээнээ үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

"Бээжин-2022" өвлийн олимпын наадамд оролцож буй ОХУ-ын уран гулгагч Камила Валиевагийн допингийн шинжилгээнээс хориотой эм илэрсэн гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ил болсон билээ. Тэгвэл Спортын арбитрын шүүх 15 настай тамирчныг түдгэлзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн тул тэрээр тэмцээнээ үргэлжлүүлэх боломжтой болжээ.

Валиевагийн өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд өгсөн шинжилгээний хариу "Эерэг" гарсан нь саяхан ил болсон бөгөөд түүнийг энэ сарын 8-ны өдөр түр түдгэлзүүлсэн юм. Гэвч тэрээр энэ шийдвэрийг эсэргүүцсэний дараа Оросын Сэргээшний эсрэг агентлаг хоригоо цуцалсан. Одоо Олон улсын олимпын хороо ч мөн Спортын арбитрын шүүхийн шийдвэрийг дагах бөгөөд

Түүнийг тэмцээнд оролцуулахгүй байх нь түүнд "нөхөж баршгүй хохирол" учруулна гэж Спортын арбитрын шүүхээс мэдэгджээ. Тус шүүхийн мэдэгдэлд "Тамирчин 16 нас хүрээгүй бөгөөд Дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн хуулиар хамгаалагдсан хүн учир онцгой нөхцөл байдалд хамаарна" хэмээн тэмдэглэсэн байна.

Түүнчлэн Валиева дээжээ өгснөөс хойш бараг зургаан долоо хоногийн дараа хариу нь гарсан нь "Үр дүнг цаг тухайд нь мэдэгдээгүй ноцтой асуудал" бөгөөд эцсийн шийдвэрт үүнийг харгалзаж үзсэн гэж албаны хүн мэдээлсэн юм.

Ийнхүү Камила Валиевагийн олимпын ойрын ирээдүй шийдэгдсэн ч энэ хэрэг дуусгавар болоогүй билээ. Дэлхийн сэргээшний эсрэг агентлаг түүний эргэн тойрны дасгалжуулагч, эмч болон бусад насанд хүрэгчийг шалгана гэж мэдэгдээд байгаа бөгөөд ингэснээр гэсэн үг юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.