СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-02-14

🔴 LIVE: Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс өргөн, БНХАУ нарийн царигаараа хил холбох цэгийг тохирсон

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Бээжин-2022 өвлийн олимпод оролцох үеэр хийсэн уулзалтын үр дүнгийн талаар Таны байр суурь?

-Миний бие цар тахлын амаргүй цаг үед Токио-2020 зуны олимпод гуравдагч хөршөө дэмжиж оролцсон. Мөн БНХАУ-д зохиогдсон Бээжин-2022 өвлийн олимпод мөнхийн хөрш хоёр орны нэгийг цар тахлын хүнд үед хамт байгаагаа илэрхийлж оролцсон.

Энэ нь ажлын айлчлалын түвшинд орох хэмжээний айлчлал гэж ойлгож болно. Холбогдох албан тушаалтнуудтай уулзаж ярилцсан.

Хил хязгаар хаалттай байдлаас болж бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнэ өсөж байгаа асуудал зөвхөн Монгол Улсад төдийгүй бусад улс оронд бий. Хамгийн чухал зүйл нь цаашид иж бүрэн түншлэлийг үргэлжлүүлж, Монгол Улсын язгуур эрх ашигт нийцсэн олон төслийн талаар ярилцсан.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс өргөн царигаараа, БНХАУ нарийн царигаараа хоорондоо хил холболтын холбох цэг буюу терминалуудыг тохирч чадсан. Ийм шийдэлд хүрсэн. Хилийн цэгийг тохиролцсон гэдэг нь их чухал зүйл юм. Ингэснээр төмөр замын төслүүд илүү идэвхижнэ. Мөн Улаанбаатар хот, нүүрс, зэсийн экспорттой холбоотой олон асуудлаар санал солилцсон. Ирэх гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр талын хамтарсан төлөвлөгөө батлагдана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.78

Татварын мөнгөөр зугаалж олимп үзээд ирсэн одоо мөнгөө төл ард түмний татварын мөнгө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.