СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-02-14

УОК: Газрын бүх боомтууд улбар шар түвшинд хэвээр үлдсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Өнөөдрөөс эхлэн Монгол Улс цар тахлын үеийн улбар шар түвшнээс шар түвшинд шилrих Засгийн газрын тогтоол гаргасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. 

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан цаашид авах арга хэмжээг тодорхойлохоор УОК хуралджээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа.

Тэрбээр" Манай улсад ирж байгаа гадны улсын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавигдахгүй. Тухайн иргэн вакцинд хамрагдсан эсэхээс үл хамаараад зөвхөн шинжилгээнд хамрагдаад ирэх боломжтой. Манай улсад ирснийхээ дараа гадаад, дотоодын аль ч иргэн вакцинд хамрагдаж болно. Монгол Улсын тухайд халдварын давлагаа буурах түвшиндээ орсон.

Шар түвшинд шилжих шийдвэр газрын боомтуудад хамаарахгүй. Чингис хаан боомт нээлттэй хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Экспорт импортын ажиллагааг хэвийн явуулах, хил орчмын бүс нутагт халдварын тархалтыг сэргийлэх зорилгоор тухайн боомтын орчинд улбар шар түвшин хэвээр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл хил гаалиар зорчих ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй, боомтын бүсэд ажиллаж буй төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. 

2021.06.01-ээс агаарын хилээ нээсэн. Гаднаас ирж буй иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавиагүй, вакциндаа хамрагдсан эсэхийг нягталж байсан. Одоо бол цаанаасаа шинжилгээгээ хийлгэж ирнэ. Вакцинд хамрагдаагүй бол манай улсад ирээд вакцинд хамрагдаж болно. Тусгаарлалтад оруулахгүй.

Манай улсын халдварын давалгаа буурах түвшиндээ орсон. Гэхдээ нэмж хэлэхэд хувь хүмүүс маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, олон нийтийн цуглаанаас аль болох өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй" гэлээ. 

Тодруулбал, Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомт байрлаж буй бүсэд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас үүрэг болгосон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.