СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Морь дагаж байгаад машинтайгаа онхолдож нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл энэ оны 02-р сарын 13-ны өдрийн 16:42 цагт цагдаагийн байгууллагад ирсэн.

Тухайн осол нь тус сумын 2-р баг “Хонгорын элс” гэх газарт гарсан бөгөөд суудлын хэрэгсэл онхолдож, зорчиж явсан нэг иргэн нас барж, жолоочоос гадна 1 иргэн биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн хэргийг Дорноговь аймаг дах цагдаагийн газрын Замын Үүд сум дах сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Урьдчилсан байдлаар хэсэг, бүлгээрээ малчид сунгаа хийж морьд дагаж яваад онхолдсон гэх мэдээлэл байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Энэ нь албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа биш. Дулааны улирал эхэлж байгаатай холбоотой малчид уралдааны морио хөлслөх, үсэргээ, сунгаа хийхдээ автомашин, мотоциклоор дагах явдал нэлээдгүй гардаг тул зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.46.155

Haha

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.