Валентины баярыг тохиолдуулан цэцгийн дэлгүүрийг зорих иргэдийн тоо эрс нэмэгджээ. Цэцэг худалдааны төвд худалдаалагдаж байгаа цэцгийн багц нь баглаа боодол, тоо ширхгээсээ хамаарч үнэ нь 45 мянга түүнээс дээш үнэ ханштай байна.
Долоо хоногийн өмнө нэг ширхэг нь 8000 төгрөг байсан сарнай өнөөдөр 12500 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Худалдаа эрхлэгч: Иргэдийн худалдан авалт энгийн үеийг бодвол арай их байна. Хил хаагдсанаас хойш цэцгийн үнэ ер нь эрс өссөн. Манай дэлгүүрийн хувьд хөл хорионы үед маш их алдагдалтай ажилласан ч ажилтнуудынхаа цалинг өгөөд, бусад зардлаа гаргаад л явж байна. Ер нь цэцэг цаанаасаа 2-3 дахин өссөн гэж хэлж болно. Коронавирус дэгдэхээс өмнө нэг ачааг 8 сая төгрөгөөр авдаг байсан бол одоо 36 сая төгрөгт хүрсэн. Манай цэцэг худалдааны төвд өмнөх долоо хоногт сарнай 9500 байсан, ер нь хамгийн хямд байдаг .
Иргэн: Баярын өдөр болоод тэр үү цэцгийн үнэ ханш өндөр байна. Өмнөх жилүүдэд 2 дахин бага үнэтэй байсан санагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.