Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 553 тохиолдол батлагджээ.
Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 315 нь Улаанбаатарт, 238 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт хамгийн олон буюу 39 тохиолдол Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн бол сүүлийн 24 цагт 10 аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2074 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдвартай 6822 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 615 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 58 хүн байна. Гэрээр тусгаарлалтад 22787 хүн байгаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.