СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-14

🔴 LIVE: Өнөөдөр өглөө 100 000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд нэмэгдэж, түгжрэл үүсгэжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа өнөөдрөөс /2022.02.14/ жигдэрсэн. Үүнтэй холбоотойгоор өглөөний 07:00-10:00 цагийн хооронд 100 000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, ачаалал эрс нэмэгджээ.  

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, ахмад Б.Энхболд: Өглөөний 07:30-аас замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Монгол Улсад 1,4 сая автомашин бүртгэгдсэнээс нийслэл хотод 500-600 мянга нь байдаг. Сургууль цэцэрлэг амрах үеэр 300-400 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байсан бол хичээл орох үеэр 500-600 мянган машин бүрэн хөдөлгөөнд оролцдог. Өнөөдөр өглөө автоматаар 100 мянган автомашин замын хөдөлгөөнд нэмэгдэж оролцсоноор түгжрэл ихээр үүслээ. 

Хамгийн их түгжрэлтэй хэсэг ЕБС-ийн орчимд л байна. ТЦА сургуулиуд, эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Нийслэлийн боловсролын газраас зарим сургуулийн хичээл эхлэх, тарах цагийг өөрчлөх судалгаа хийсэн. Манайх ч саналаа хүргүүлсэн. Энэ хэрэгжвэл түгжрэл 20-25 хувиар буурах тооцоолол гарсан. 

Сүүлийн жилүүдэд автомашины болон жолоочийн тоо өссөөр байна. ТЦА-нд өдөрт дунджаар 300-400 зам тээврийн ослын дуудлага ирдэг. Нийслэлд 200-250 цэгт осол гаргасаар байна. Энэ нь түгжрэлд нөлөөлсөөр байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
192.82.78.202

Ачаалал эрс нэмэгдэхийг арай өнөө өглөө мэдэж байгаа юм биш биздээ. Урьчилан тооцож арга хэмжээ авч байгаач!!!болсон хойно л элдэв шалтгаан тоочож байхгүй байвал зүгээр юм. Өдөр бүр л түгжрэл ярьдаг боловч доривтой шуурхай авсан арга хэмжээ байна уу?????

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.137

Ёоо энэ бүгд байхгүй байхад ямар байлаа... Хотоо задлаад гаргаачээ!!!! Хот ачааллаа дийлэхээ больсон.. Авто зам нэг дахин илүү ачаалалтай байнашдээ.. Цаг зөрүүллээ гээд түгжэрэл буурахгүй,, шинэ хот байгуулья

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.